Дундговь аймгийн "Их газрын чулуу"-дын дунд янз бүрийн хэлбэр дүрстэй хад чулуу бий. Хүн шиг харагдах хоёр хадыг урьд нь хаан, хатан гэж нэрлэдэг байж.
Баруун талын "хүн" нь арай өндөр. Баруун тохойдоо аяны богц тохож, зүүн гараа хажуу талын "хүний" мөрөн дээр тавьсан мэт харагддаг хад бий.

Зүүн талынх нь арай намхавтар, эхнэр хүний өмсгөлтэй юм уу гэмээр. Тэргүүнээ ялыүй гудайлган хоорондоо салж ядан буй мэт харагддаг аж. Үүнээс ургуулан сүүлийн үед уг хадыг нутгийнхан нь Юндэн, Нансалмаа хоёр гэх болжээ.

Эх сурвалж: "Ганзам" сонин