sonin.mn

    Монголын хүүхдийн ордноос  Улаанбаатар хотноо 04-р  сарын 14-ны өдөр зохион байгуулсан “Би эстрадын дуучин-2014” хүүхдийн гоцлол дууны улсын уралдаанд Увс аймгийн хүүхэд багачууд амжилттай оролцлоо.

 Энэхүү уралдаанд орон нутгаа төлөөлөн оролцсон Улаангом сумын 5-р цэцэрлэгийн А.Намуун цэцэрлэгийн насны ангилалд “Эгдүүтэй дуучин” номинацид өөрийн авьяас чадвараараа манлайлан тэргүүн байранд шалгарч грампри шагналын эзэн боллоо.

А.Намуун охиныг 5-р цэцэрлэгийн багш Б.Янжин, Б.Алтантуяа, хөгжмийн багшаар Э.Цэрэн нар дасгалжуулан оролцсон байна. Би эстрадын дуучин улсын 17-р наадмын “Эгдүүтэй дуучин” номинацийн эзэн А.Намууныг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

П.Дариймаа