sonin.mn

Аймгийн музейн Байгалийн танхимд дэлгэгдээд нэлээд удаж байгаа сонирхолтой үзмэрийн нэг бол хойно өгүүлэх солир юм.

1990 онд Бор — Өндөр сумын дунд сургуулийн багш Д.Бат-Очир Хэнтийн Галшар, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутгийн зааг орчмоос маш том хэмжээний чулуу олсоноо манай музейд мэдээлсний дагуу тухайн үеийн музейн захирал асан Т.Магсаржав, сан хөмрөгч Г.Дагва, тайлбарлагч М.Оюунбаатар нар УАЗ/аавын цээж гэгддэг/ машинаар тээвэрлэн авчирчээ.

Чулууны өндөр 79.5 см, өргөн 45-52 см, 550 кг хүнд жинтэй. Түүнээс хойш уг чулууг солир хэмээн таамаглаж байснаас бус шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судлаж солир гэдгийг нь батлалгүй өдийг хүрчээ. Бид энэ чулуу нь үнэхээр солир мөн эсэх талаар ул суурьтай судалгаа хийлгэхээр 2010 онд химич, профессор Г.Гонгоржавт хандсан билээ. Тэрээр ШУТИС-ийн Дулааны Техник Үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цэндээтэй хамтран солирын химийн найрлагыг судалжээ.

Судлаачид солирыг рентгенфлуоресценцийн спектрометрийн физик-хими болон химийн сонгомол аргаар хоёр удаа шинжлэн, дүнгийн дунджийг хувиар илэрхийлж, уг солирын химийн найрлагын зонхилох хувийг цахиурын оксид 33,93%, нийт темөр 25,11%, шинжмлгэзний—эргэлтэд—оруулсанаараа—чухал магнийн оксид 21,10%, хоер валенттай төмрийн оксид 8,68%, хөнгөн цагааны оксид 2,04%, кальцын оксид 1,68%, никель 1,58%, нийт хүхэр 1,26% тус тус эзлэж байгааг, мөн найрлагын хувьд ОХУ-ын "Маркова", "Одесса", "Полуямки" зэрэг чулуун солируудын химийн найрлагатай дүйж байгааг тогтоон улмаар уг солир нь чулуун солир болохыг батлаж, судалгааны дүнг нэгтгэн англи, монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэснээ бвдэнд ирүүллээ.

 

Ийнхүү Хэнтий аймгийн музейд Монгол улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь, төмөр ба чулуун солируудаас "Аж Богд-2" /583 кг/ солирын дараа хоёрдугаарт орох солир хадгалагдаж байгааг шинжлэх ухааны ул суурьтай судалгаагаар батлаж өглөө. Энэ судалгаа нь тус үзмэрийн нэр хүнцийг өргөсөн төдийгүй шинжлэх ухааны судалгаанд нээлт болохуйц цоо шинэ мэдээ мэдээллийг эрдэм ач холбогдолтой юм. Судлаачид уг солирыг анх олдсон газрын нэрээр "Галшар-Түвшинширээ" хэмээн нэрлээд байна. Музейн хамт олонд солирыг Хэнтий, Хэрлэн, Сэцэн хан гэхчлэн нэрлэх санал байсан боловч Хэнтий, Хэрлэн гэдэг нэртэй солир байдаг тул нэр давхцана гэдэг үүднээс, харин Сэцэн хан гэдэг нэрний тухайд зохимжинд нь эргэлзсэн тул одоогоор судлаачдын оноосноор "Галшар-Түвшинширээ" гэж нэрлэж байгаа болно. Бидний саналыг хүлээн авч аймгийн музейн нэгэн үзмэрийг шинжлэх ухаанчаар судлан үнэт зэрэглэлийг нь тодруулж өгсөн доктор Б.Цэндээ, профессор Г.Гонгоржав нарт гүн талархлаа илэрхийлье.


 1990 онд Бор — Өндөр сумын дунд сургуулийн багш Д.Бат-Очир Хэнтийн Галшар, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутгийн зааг орчмоос маш том хэмжээний чулуу олсоноо манай музейд мэдээлсний дагуу тухайн үеийн музейн захирал асан Т.Магсаржав, сан хөмрөгч Г.Дагва, тайлбарлагч М.Оюунбаатар нар УАЗ/аавын цээж гэгддэг/ машинаар тээвэрлэн авчирчээ. Чулууны өндөр 79.5 см, өргөн 45-52 см, 550 кг хүнд жинтэй. Түүнээс хойш уг чулууг солир хэмээн таамаглаж байснаас бус шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судлаж солир гэдгийг нь батлалгүй өдийг хүрчээ. Бид энэ чулуу нь үнэхээр солир мөн эсэх талаар ул суурьтай судалгаа хийлгэхээр 2010 онд химич, профессор Г.Гонгоржавт хандсан билээ.

 

Тэрээр ШУТИС-ийн Дулааны Техник Үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цэндээтэй хамтран солирын химийн найрлагыг судалжээ. Судлаачид солирыг рентгенфлуоресценцийн спектрометрийн физик-хими болон химийн сонгомол аргаар хоёр удаа шинжлэн, дүнгийн дунджийг хувиар илэрхийлж, уг солирын химийн найрлагын зонхилох хувийг цахиурын оксид 33,93%, нийт темөр 25,11%, шинжилгээний—эргэлтэд—оруулсанаараа—чухал магнийн оксид 21,10%, хоер валенттай төмрийн оксид 8,68%, хөнгөн цагааны оксид 2,04%, кальцын оксид 1,68%, никель 1,58%, нийт хүхэр 1,26% тус тус эзлэж байгааг, мөн найрлагын хувьд ОХУ-ын "Маркова", "Одесса", "Полуямки" зэрэг чулуун солируудын химийн найрлагатай дүйж байгааг тогтоон улмаар уг солир нь чулуун солир болохыг батлаж, судалгааны дүнг нэгтгэн англи, монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэснээ бидэнд ирүүллээ. Ийнхүү Хэнтий аймгийн музейд Монгол улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь, төмөр ба чулуун солируудаас "Аж Богд-2" /583 кг/ солирын дараа хоёрдугаарт орох солир хадгалагдаж байгааг шинжлэх ухааны ул суурьтай судалгаагаар батлаж өглөө. Энэ судалгаа нь тус үзмэрийн нэр хүнцийг өргөсөн төдийгүй шинжлэх ухааны судалгаанд нээлт болохуйц цоо шинэ мэдээ мэдээллийг эрдэм ач холбогдолтой юм. Судлаачид уг солирыг анх олдсон газрын нэрээр "Галшар-Түвшинширээ" хэмээн нэрлээд байна. Музейн хамт олонд солирыг Хэнтий, Хэрлэн, Сэцэн хан гэхчлэн нэрлэх санал байсан боловч Хэнтий, Хэрлэн гэдэг нэртэй солир байдаг тул нэр давхцана гэдэг үүднээс, харин Сэцэн хан гэдэг нэрний тухайд зохимжинд нь эргэлзсэн тул одоогоор судлаачдын оноосноор "Галшар-Түвшинширээ" гэж нэрлэж байгаа болно. Бидний саналыг хүлээн авч аймгийн музейн нэгэн үзмэрийг шинжлэх ухаанчаар судлан үнэт зэрэглэлийг нь тодруулж өгсөн доктор Б.Цэндээ, профессор Г.Гонгоржав нарт гүн талархлаа илэрхийлье.

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"