sonin.mn

СӨҮЛ. /Ёнхап/. Неймар энэ сарын 6-нд Бразилын Хөл бөмбөгийн холбоогоор дамжуулан “Би ДАШТ-ын шувтаргын тоглолтод оролцох мөрөөдлөө хулгайд алдчихлаа” хэмээн харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр энэ сарын 5-ны өдөр Колумбын багийн эсрэг тоглолтын үедтус багийн тоглогч Хуан Суньигатай мөргөлдөн нуруугаа гэмтээсэн юм. Түүний гэмтэлд хамгийн багадаа дөрвөн долоо хоногийн эмчилгээ шаардлагатай тул ийнхүү харамсалтайгаар анхныхаа ДАШТ-ыг дундаас нь орхихоос аргагүй болов.

Зургаа дахь удаагаа аваргын цомыг авахаар зорьж буй Бразилын баг энэ сарын 9-нд Германы багтай тоглож аваргын төлөө тоглох эрх авах эсэхээ шийдэх юм.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг