sonin.mn

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, нисэх хүчин, төмөр зам зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цол, төрийн одон медаль хүртээв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, гавъяат тамирчин Аюушийн Цэвээнийг,

Монгол Улсын Ардын багш цолоор ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн  Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Адуучин Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Жамъяны Нямсүрэн нарыг,

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын  уран сайхны удирдаач, СУИС-ийн багш Адилбишийн Дашпэлжээг,

Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монголын хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Лувсандоржийн Сандагдорж, Ховд аймгийн биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч Чоймпогийн Чойсүрэн нарыг,

Монгол Улсын гавъяат багш цолоор Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн зөвлөх багш Хаг-Очирын Цэндсүрэн, Нийслэлийн  34 дүгээр сургуулийн ахмад багш Лувсангийн Раднаа, Нийслэлийн 120 дугаар цэцэрлэгийн ахмад багш Увшийн Зууннаст, СУИС-ийн дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш Цэрэнпилийн Ерөө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн, ахмад багш Хоохдойн Чагдаа, Нийслэлийн 84 дүгээр сургуулийн захирал Сэнгээгийн Март, “Хос мастер” шатрын академийн шатрын багш  Зундуйн Сандуй, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, ХААИС-ийн ахмад багш, профессор Бат-Очирын Кукэ, СЭЗДС-ийн зөвлөх багш Бажаагийн Лувсандорж, Гадаад хэлний “Ном эх” сургуулийн багш  Дарьжавын Гомбожав, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, ахмад багш Дэедийн Пүрэв, “Отгонтэнгэр” их сургуулийн тэнхим эрхлэгч Лэгцэгийн Баасан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номундалай цогцолбор сургуулийн математикийн зөвлөх багш Гомбын Далай нарыг,

Монгол Улсын гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Баяндун сумын малчин Базарын Батмөнхийг,

Монгол Улсын гавъяат нисгэгч цолоор Хан-Уул дүүргийнн есдүгээр хорооны  иргэн, ахмад нисгэгч Далайн Баатарыг,

Монгол Улсын гавъяат механикжуулагч цолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав ХК-ийн механикжуулагч Санжийн Мягмаржавыг,

Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Халиуны Лхагвасүрэнг,

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын Радиогийн ахмад ажилтан Мөнхийн Шийрэв, 25 дугаар суваг ТВ-ийн ерөнхий редактор, хөгжим судлаач Раднаабазарын Энхбазар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн, орчуулагч Дамдинбазарын Цэнд-Аюуш, Ховд аймгийн Мянгад сумын ахмадын хорооны дарга  Цүлтэмийн Жарантай, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч  Хайдавын Чилаажав нарыг,

Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор “Хурд” хамтлагийн хөгжимчин Дамбын Отгонбаярыг,

Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүлэгч гишүүн, зураглаач Намсангийн Зундуйг,

Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Гамшиг судлалын хүрээлэнгийн төслийн зөвлөх, багш Пүрэвийн Дамдинг,

Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор “Хагт” мэдрэлийн эмнэлгийн их эмч Лувсан-Ишийн Жамсран, Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний зөвлөх, ШУ-ны доктор, профессор Оригийн Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын мэс заслын ахмад эмч Банзрагчийн Бираа, Арьс судлалын үндэсний төвийн Харшил судлалын төв лабораторийн зөвлөх эмч Оньдогын Лхамсүрэн нарыг,

Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Геологи, эрдэс баялагийн хүрээлэнгийн захирлын зөвлөх Ононгын Төмөртогоо, Байгалийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Жамцын Гарьдхүү, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Лувсангончигийн Балдан нарыг,

Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Арьс шир, ноосны үйлдвэрийн зөвлөх, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн, өндөр настан Баянзулын Махбал, "Монгол нэхмэл" ХК-ийн зөвлөх Юндэнгийн Дашбал нарыг,

Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан цолоор Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зөвлөх Цэсэдийн Банзрагч,

Монгол Улсын гавъяат мал зүйч цолоор Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны иргэн, ахмад мал зүйч Цэвэгийн Арвийг,

Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор “Улаанбаатар эрдэм” их сургуулийн дэд захирал Балганжавын Хулдоржийг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор Хужирт рашаан сувилалын ТУЗ-ийн дарга Рагчаагийн Бямбааг,

Сүхбаатарын одонгоор Монголын  Бурхан шашинтны төв,  Гандантэгчэнлин хийдийн тэргүүн,  их хамба лам, гавж Дэмбэрэлийн Чойжамц, СЭЗДС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Сономдоржийн Дамбадаржаа нарыг,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Баянгол дүүргийн иргэн, ахмад төмөр замчин Балганы Түдэв, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны өндөр настан Базарын Жигжидсүрэн, Хэлмэгдэгсдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сосорбалын Цэрэннадмид нарыг,

Алтангадас одонгоор Нийслэлийн 47 дугаар сургуулийн ахмад багш Догойжавын Сүхтогоо, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Шаравын Лхагвасүрэн, Улаанбаатар чуулгын уртын дуучин Баасанхүүгийн Батболд, Чөлөөт уран бүтээлч, хийлч Чимэдлхамын Дэлгэрцэцэг нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар БХЯ-ны ЗХЖШ-ын мэргэжилтэн Равдангийн Энхтөрийг,

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Цамбын Гэрэлийг,

Шударга журам медалиар Нямрагчаагийн Сосорбарам нарыг тус тус шагналаа.