sonin.mn

“Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байгаа учир 10:00 цагт Чингисийн талбайд Цэргийн ёслолын жагсаал болох юм.

Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн иргэдийн тө­лөөлөл оролцох аж.

Өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг өдөрлөгөөр цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Түүнчлэн жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний ха­рил­цааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэв­рээсэн, нийслэлийн ир­гэдийн хүсэн хүлээдэг то­моохон арга хэмжээ болж чаджээ.

Тиймээс Төрийн далбаан­даа хүндэтгэл үзүүлэхийг хүссэн иргэд далбаагаа ба­риад, эзэн төв талбайд ирж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: