Аргалын утаа бургилсан Малчны гэрт төрсөн би гэж бахархан хэлэхэд өрнөдийнхөнд ч, дорнодынхонд ч үл ойлгогдоно. Голдуу л сөрөг талаар нь ойлгож, тэрэнд сонирхмоор юу байхав дээ гэж бодоцгооно.
Учир нь тэд "Нүүрсний утаа буригласан Нүсэр хотын хумүүс" Утаа гэдэг үг хоёр янзаар ойлгогдохгүй нэг зүйлийн нэр боловч урд нь "Аргалын", "нүүрсний" гэсэн тодотгол өгөөд ярьвал хоёр өөр утаа гэдэг нь мэдэгдэнэ, Чулуун нүүрсний утаанд арглын утаанд байдаг ач тустай юм бас байхгүй.
Аргалын утаа бургилсан малчны гэрт төрж, өссөн хүмүүс сүүлийн үед нийслэл Улаанбаатар хот руу хошуурцгааж "нүүрсний утаа баагисан xoтын хүмүүс болцгоосоор байна.
Дурлаж ирсэн тэр хотод нь жилдээ таван сая гаруй тонн нүүрс түлдэг дулааны гурав, дөрвөн станц, 400 гаруй тонн нүүрс түлдэг 250 гаруй жижиг уурын зуух 625 мянган тонн нүүрс түлдэг 240-өөд мянган гэр өрхүүд жилийн сэрүүн улирал ялангуяа өвлийн саруудад Алтан тэвшийн хөндийг утаан тэвшийн хөндий болгож орхидог.
Нүүрсний тэрхүү утаа нь 200 гаруй төрлийн хорт бодисыг дээш нь цацдаг ч хүмүүсийн хамараар дотогшоо орно. Тэр утаанаас нь хордсон хүмүүс нийслэлд гэхэд л жилд 1600 хүрч "нүд аницгаадаг" болсоор удлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа 35 дахин илүү гарсаар байгааг тогтоожээ.
"Утаагүй Улаанбаатар" болохын төлөө эрх баригчид эрүүл мэндийн албаныхан хориод жил ярьж олон тэрбум төгрөгний төсөл "утаа болголоо". Нийслэлийн хүн ам, айл өрх жил ирэх тусам олширсоор байгаа болохоор нүүрсний утаа нэмэгдсээр байх нь мэдээж нүүрсний утаанаас нүүрстөрөгчийн давхар исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, хар тугалга гэхчилэн гай хөөний юм гарч иргэдийг их багагүй, хүүхэд хөгшидгүй цөмиг нь утсаар байна. Аргагүйн эрхэнд ийм хувь тавиланд оосорлуулж байгаа ч гэсэн арга барагдсан юм биш, арга олон байна.
Хийн түлш, био түлш, салхин болон наран эрчим хүч гэж үнэгүй шахам эх булагтай, хор багатай түлш захаас аван байж л байна. Багахан хөдөлмөр зүтгэл л дутсаар байна."
Арга барагдахад аргалын утаандаа утуулж суувал аминд өлзийтэй юмсанж. Бараг тавиад сая малтай болж буй өнөө үед өвөг дээдсийн мянга мянган жил гал голомтоо бадрааж ирсэн аргал, хоргол, хөрзөн хааяагүй л хэвтэж байна. Аргалаа цагт нь түүхгүй болохоор удалгүй өврөө үйрмэгжин үгүй болдог учир аргал хорголд "дарагдаж үзээгүй" тал нутгийн эзэд билээ, бид.
Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдоггоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт дивангарт нотолчихсон зүйл.
Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны "амьсгалын замын гэгдэх" өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) "Аромотерапия" буюу "үнэрээр анагаахуй" нийтлэлд ч дурьдсан.
Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг "монгол арга" л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг.
Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод "Судар бичгийн хүрээлэн" байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Орчин үеийн ном бүхий номын сангууд "микологийн сэргийлэлт" бүрдүүлж дээр дурдсан "өвчнөөс" хамгаалах журамтай байдаг. Тэр хяналт байхгүй бол ном мөөгтөж, хорхойд идүүлж эхэлдэг. Гэтэл аргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд тэрхүү хяналт, сэргийлэлт байхгүйгээр олон жилийн турш "эрүүл" байсаар ирсэн юм. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.
Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.
Доктор Л.Түдэв
Сэтгэгдэл0
... Аргалын утаа боргилсон, Малчны гэрт төрсөн би гээд ... хүн, хөдөлгөөн ихтэй Токиогийн гудамжаар алхаж явахдаа амандаа уншдаг байсан . Уншаад л шууд сэтгэл минь тайтгарах шиг болдог байсанд их л урамшин тэрүүхэндээ их баярладаг байсан . Харь газрын зуны аагим бүгчим халуун агаарыг амьсгалж явахдаа Идэр есийн жавар үнэртсэн нутгийн салхиа амтлахсан , цээж дүүрэн амьсгалахсан гэж мөн ч их хүсдэг байлаа. Монголдоо ирээд тэр хүсэл минь биелсэн . Би хөх тамгат Монгол хүн болж төрсөн энэ хувь тавиландаа асар их бахаддаг . Гэрийн хаяагаар сонсогдох малын тургих чимээ , ойрхон бэлчиж өвс ширхийтэл зулгаах чимээ , хааяадаа банхарын хуцах чимээг сонсож , тооноор нээлттэй харагдах сансар огторгуйн үй түмэн оддын орон зайд жингүйдэн нисэж буй мэт бүүвэйлэгдэн унтана гэдэг бол хөх тамгат Монгол хүнд олдох сэтгэлийн баяр баясгалан гэдгийг хожуу ч гэсэн ухаарсан . Тиймээс Нүүдэлчин Монголын гэсэн бүхнээ хайрлан хамгаалж тэмцэх хэрэгтэй гэдгийг Мөнх Тэнгэр Эцэг минь ойлгуулж , ухааруулж өгсөнд юу юунаас ч илүү талархдаг . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Аргалын утаа гэхээр пөөх , паах гэдэг болчихож бид. Хүн бид зохиох, бүтээх, гял цал байдалдаа авдсаар байгааг буруутгах аргагүй. /хоол хүнсээ хүртэл/. Гэхдээ эдгээр нь эцсийн эцэст бөмбөрцөг дэлхийгээ мөнгөнөөс худалдаж байгаа үйл явдал болж байгаа нь улам бүр нотлогдох боллоо. Эх дэлхийгүй, мөнгөтэй байвал болно гээд бод. Энэ бол хүний шунал-тачаал.Байгальтайгаа ойр дотно байгаа ард олноо хөдөөнийх гэж зарим нь үзэн ядна. Пөөх, паах гэнэ. Хөдөөд үр үндэс байгаагийн нэг жишээ Түдэв гуайн энэ нийтлэл. Хүн бид хаашаа хошуурах нь зөв бэ гэдгийг сансар хорвоо, хүний зөн билэг мэднэ. Мэдлэгийн цуглуулга бол ухаарлыг бөхөөнө.
Аргал гээч хэрэгтэй сайхан зүйлийг санаанд үлдэж бодолд савлагдтал бичжээ танд гялайлаа урт насалж ухаарлын үгсээ улам их илгээж байгаарай
Tudeb guai tand bayarlallaa. Ta uneheer ene tsag uyd us agaar met heregtei baigaa saihan yum bichjee. Setguulchidee ta buhen hob jib bichij baihaar aytaihan yum bicheechee. Tudeb guaigaas suraltsaach. Auguu hun yumaa.
gants mongol argal tuleed baigaa ium bish, hogjson orchin yieiin hotuud, tomoohom suurin gatsaag es tootsvol busad buh gazar bas argal tulj baina, buh nuudelchid afric, arabiin ornuud, omnod amerik savanna, tsoliin bus, dundad azi, aziin uuliin bus geed buh gazar argalaa tulj baina, tedgeer gazruudad bas bidnii medehgui ui tumen emiin urgamal urgaj tuuniig ni mal ni bas iddeg, 1 mongol emiin urgamaltai, tuuniig iddeg maltai, mongol 1-aaraa busdaas iluu argaltai gej buu multar, ali ch gazar orond ooriin gesen argal ni, mal ni, malaas garsan Idee ni baina. bidend baigaa ium busdad ch bas baina, bitgii ooriigoo doviilgo
... Бүү атаарх , хордсон цээжиндээ юу бодох чинь Монголчууд бидэнд тийм чухал биш . Бид хэнийг ч үгүйсгээгүй зөвхөн өөрийнхийгээ хайж байна. ... Монгол гэж хэлэхэд бидний зүрх сэтгэл ер бусын хайрын хөг аялгуугаар дүүрдэг юм . Гэхдээ үүнийг ойлгох сэтэл хужаа та нарт байхгүй . ...
Mal min uund buhimdaad baih yu bna.Tudev guian sanaa bol belcheert bish hashaand belen hooloor borduulj baigaa maliin yalfadas bol mongol argal shig bish gesen sanaag l helsen bna. Uund buhimdaad baih n yavch eruul hun bish bololtoi chi. Ter amerik afrikiinhan chin belcheeriin argal bailaa geed tuuniigee tuleed suid bolood baifaa n haa bna. Belen modoo hugalj tuleed l tuuj yavaa garuud shdee.Tudevguaid durgui baij bolno. Gehdee bitgii ingej umdunduu dusluulj bai erguu min.
Ene teneg unshigch tejeeliin maliin baas mongoliin belcheeriin maliin baasnaas shal ondoo gedgiig ch medehgui baigaag bodhod hotiin nuursnii huuhed esvel argal medehgui hujaagiin shees boloi!
Erguu teneg mini chi ter Amerik, Afrik ruugaa zailz tendhiin tejeeber maliinhaa argaliig unert.
Нээрээ л бид араглын утаа үнэртсэн гэрт төрж өссөн хүмүүс.Аагтай цайны үнэр анхилсан гэрт сууж байгаа мэт сэтгэгдэл төрчихлөө.Сайхаан сайхан.Хөдөө нутааг гэж.
Tand bayarlalaa!!!
Tudev guai Tanid bayarlalaa. Davtagdashgui gegeen oyuntai saihan buural shuu Ta!
Tand bayarlalaa
maluudaa nadad itgehgui bol Google-r orood zu, haa saigui argal tuuj gal tulj hool tsaigaa hiij baigaa hun harah bolno, nad ruu davshlahiin orond mongol gej helehees ichdeg shunalt baiartsogt, mongoloor iarihaasaa ichdeg tord garsan hulgaichdiin huuhduudiig shuumjil, naad ovgon chini urgelj ooriigoo sod bolgoh gej oroldoj baina. mongol gantsaaraa hoh tolbotoi geed l baahan bursan, mash olon oron huuhed ni hoh tolbotoi tordog ium baina, odoo argal barag l em rashaan geh ni dutaj. ene Hund durguidee bish aliv iumiig neg ich het doviilgoj devruuleh shaardlagagui. ter argalaas ni tegeed ter Japanchuud ni em gargaad avsan ni haana baina
ali chi duugui bai daa!!!
Ene unshigch yu ve bolioch ee. Bitgii tenegteed baigaach. Ali tegvel chi neg saihan tanin medehuin niitlel bicheed deh. Chadahgui baij MAL mini.
tertee 90,d onii hed ch bilee de eronhiilegchiin songuul bolj Tudev gua ner devshigdeh bolsond bi l huviasaa mash ih bayarlaj bilee,,,,getel nuguu talaas nuguu l hog Bagabandi gej Almas garch ireed ynz buriin budilaan hiij bgd iluu sanal awsan geheer in tuhain ued uneheer haramsaj bsn shuu herew ene hun tuhain ued eronhiilegch bolson bol Mongol uls udiid arai ch unuudur shig baihgui bsn bolov uu...haa gazar negen de gai bolj baidag huviin erh ashigiig 1,t boddog humuusees bolj huvi hun bolood uls ih oron uudlehgui umda..
1. Тудэв гуатай Очирбат гэж улсыг минь худалдсан эхээрээрээ овоглосон 2 нуурт хужаагийн эрлийз гарч ирсэн. 2. Энэ аргалын утааг минь угуйсгэгч яавч монгол хун биш, эсвэл сэтгэцийн гун гунзгий еерчлелттей
Тудэв гуа та урт удаан наслаарай, Та Монголын бахархал шуу! Таньд баярлалаа!!!
Аргалынхаа утааны унэр, ач тусыг google- с уншихдаа ч монголчууд хурээгуй шуу! Заавал юм болгонын серег талаас нь угуйсгэж муулахаа больвол зугээрсэн, энэ бол сэтгэцийн гун гунзгий еерчлелттей холбоотой эсвэл шавар байшинд терсен хумуусийн л ур садын хорт явуулга.
Tudev guain ugiig sonsoh saihan sh dee!
Nuutsiig ni hamgiin chadavarlag, hamgiin uhaantai google-chin helj medehgui augaa ih eireg energitei humuus yum shdee, bid chini
өвөг дээдэс маань аргалаар гал хийж амьдарч байсан биздээ энэ бол үнэн шүү үнэхээр аргалын манай эрдэмтдээс түрүүлээд япончууд судалсан бна шүү дээ