sonin.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн төрөлтийн үзүүлэлтийг гаргажээ.

Энэ оны эхний хагас жилд 40164 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн 40417 болж, өмнөх оны мөн үеийнхээс  амаржсан эхийн тоо 1435 буюу 3.7 хувиар, хүүхдийн тоо 1480 буюу  3.8 хувиар өссөн байна.

Энэ оны эхний хагас жилд нялхсын эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеийнхээс 55 хүүхэд буюу 9.5 хувиар, тав хүртэлх насандаа 760 хүүхэд эндэж, 50 хүүхэд буюу 7.0 хувиар нэмэгдсэн байна.

Б.Гаваа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг