sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг боловсруулах холбоо хамтран хотын тохижилтыг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Чингисийн талбайд хаягдал шилээр хийсэн,  харанхуйд гэрэлтдэг 20 сандлыг байршууллаа.

Эдгээр сандлын эргэн тойронд цэцэг тарьсан бөгөөд иргэд амран суух тухтай орчныг бүрдүүлсэн юм. Цаашид шилний хог хаягдлаар өвөрмөц загвар бүхий тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Шилэн сандлуудын дээр бүтээлийн нэр, хийц загварын талаарх мэдээллийг байршуулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.