sonin.mn

Завханы Дөрвөлжин сумын Онц, Таван толгой багт энэ сарын 7-16-ны хооронд 15 адуу, таван тахь, хоёр үхэр адууны боом өвчнөөр үхлээ. Долоодугаар сарын 11-нээс хорио цээрийн дэглэм тогтоож, голомтонд байгаа найман өрхийн 6000 толгой малд вакцин тарьж, өвчилсөн тахь, адууг устган ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

Мөн энэ сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд зургаан айлын долоон  адуу, нэг ухна боом өвчннөөр үхсэн нь тогтоогдлоо. Энэ орчимд хязгаарлалт тогтоон голомтын бүсэд байгаа гурван өрхийн малд үзлэг хийж, 52 адуунд боомын ийлдэс тарин, үхсэн адууны сэг зэмийг устгаж ариутгал хийлээ. 10 хот айлын 23 өрхийн бод, бог нийлсэн 7500 малын 1500-г нь вакцинжуулаад байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг