sonin.mn

СӨҮЛ. /KoreaTimes/. Телевизийн реалити шоуны од Ким Кардашянтай адилхан болохын тулд британи эмэгтэй их мөнгө зарцуулж байна.

Үзэсгэлэнт од Ким Кардашянтай адилхан болохын тулд би хөхөө томруулж, шүдээ цайруулж, арьсаа борлуулж, хувцасны шүүгээгээ чамин хувцсаар дүүргэх гэж би 30 мянган доллар зарцуулсан гэж 24 настай Клэр Лисон хэллээ.

2009 онд “Кардашянтай хөл нийлүүлцгээе” нэвтрүүлгийг үзсэнээр тэрбээр Кардашян шиг болохыг хүсдэг болсон байна. Ингэж өөрчлөгдсөнөөр тэрбээр өөртөө итгэлтэй болжээ. Учир нь бага байхад нь царай муутай гэж түүнийг бусад хүүхэд шоглодог байсан аж.

Гэхдээ нэг л сул тал байгаа гэнэ. Тодруулбал, Лисон одоо 10 мянга гаруй долларын өртэй ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг