sonin.mn

ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болсон “Мир Сибири -2014” олон улсын ардын урлагийн наадмаас “Хөсөгтөн” хамтлагийнхан  гранпри шагнал хүртжээ.

11 дэх жилдээ зохион байгуулагдсан уг наадамд 20 гаруй орны 40 орчим хамтлагийн 200-аад уран бүтээлч оролцжээ. Хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч В.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар хөжгмийн төрлөөс мөнгөн медаль тус тус хүртсэн сайхан амжилт үзүүлсэн байна.

Морин хийлч Д.Ариунболд, “Монголоос анх удаа уг наадамд манай хамтлаг оролцсон. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн энэ сайхан өв соёлыг гадныханд таниулаад гранпри шагналыг нь эх орондоо авч ирсэндээ баяртай байна” хэмээн ярьлаа.

М.Уугантамир

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг