sonin.mn

Украинд осолдсон Малайзын агаарын хөлөгт дипломат шуудан болон Сидней , Мельбурн, Куала Лумпур болоод  бусад хотуудын  ачаа тээш  явсан ажээ.

15 километрийн талбайд тарсан онгоцны сэгэнд халуун орны 20 гаруй шувууны сэг олджээ. Тухайлбал, тогос, тоть болон “гоёлын “ тагтаанууд аж. Түүнчлэн  ослын газраас тэдгээр жигүүртнийг   зүүн-өмнөд Европоос Ази руу тээж явсан тор ч олдсон байна.

7-р сарын  17 –ны өдөр Донецк мужийн Снежное хотын орчимд Малайзын “Боинг -777” онгоц унасан юм. Онгоцны бүхээгт нийт 298 хүн явсны 154 нь Голландын иргэн, 27 нь Австралийн, Малайзын  45 иргэн (энд бас багийн 15 хүн орсон), 12 индонез хүн болон  9 англи  хүн,  Германы 4 иргэн, Филиппины З иргэн  болон нэг  канад хүн  байжээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилснаар, онгоцонд 80 орчим хүүхэд явсан байна. Сүйрлийн шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна.

Москва хот А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг