sonin.mn

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо наймдугаар сарын 23-30-ны хооронд Тайванд болох Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох Б.Одгэрэл хүүг хүлээн авч уулзан буцалтгүй тусламж үзүүллээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн Г.Батдэлгэр, Д.Энхнасан нарын хүү 11 настай Б.Одгэрэл нь 38 дугаар сургуулийн сурагч юм. Б.Одгэрэл нь 4 настайгаасаа эхлэн шатар тоглож сурсан ба дүүрэг, нийслэл, хот, улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож иржээ. Засаг дарга Д.Оросоо Б.Одгэрэл хүүд буцалтгүй тусламж болох 500 мянган төгрөгийг гардуулаад оюуны спортын их үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг