sonin.mn

ШШГЕГ-ын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар, Дархан хотын нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч нар болон Киргиз, Норвеги, Өмнөд Америкийн эмч нарын хамт энэ сарын сарын 12–ныг хүртэл Тайваний Чангхуа хотын нэгдсэн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад амжилттай хамрагдаад иржээ..

Эмч нар тус эмнэлгийн зүрх судасны төвд мэргэжил дээшлүүлж, туршлага солилцон ажиллахдаа амбулотари болон хэвтэн эмчлүүлэх хэсэг, зүрхний хэт авиан шинжилгээ бусад оношлогоо, зүрх судасны мэс ажилбарууд болох судас тэлэх, стенд тавих зэрэг үйл явцтай танилцаж тусгай хөтөлбөрийн хүрээнд суралцжээ.

Чангхуа хотын нэгдсэн эмнэлэг нь 6600 гаруй эмч ажилтантай, 3600 ортой, 8 салбар эмнэлэгтэй, эрхтэн шилжүүлэн суулгах нэгдсэн төвтэй эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Олон улсын чанарын магадлан итгэмжлэлтэй (Joint Commission International), эмнэлгийн тоног төхөөрөмж өндөр хэмжээнд хөгжиж цахимжсан бөгөөд гадаад хамтын ажиллагааны хүрээнд бусад оронтой мэргэжилтэн солилцож туршлага судлах, хөгжиж буй орнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг давхар явуулдаг ажээ.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг