sonin.mn

Оросын нийслэлийн эколог-мониторингийн “Мосэкомониторинг”байгууллагын мэргэжилтнүүд Москвад ер бусын халуун буюу хамгийн өндөр хэм тогтож буйтай холбогдуулан халууны аюултай “улаан” түвшин зарлаад байна. Нийслэл хотын бүс хүчтэй антициклоны дайралтанд автаад байгаа юм.

Өнөөдөр Москвад хамгийн халуун, хуурай өдөр болж байна. Тус улсын “Росгидромет”-ын уламжилснаар,  Москвад өдөртөө  +32 С дээш  байх гэнэ. Эмч нар сэрүүн , сүүдэртэй газрыг бараадан , шингэн юм сайн уухыг зөвлөж байна. Өнгөрсөн өдөр Москвад түүхэн халуун өдөр байсан бөгөөд өдөртөө +31,9 С халуун  байсан бөгөөд энэхүү температур нь арван гурван цагийн туршид хадгалагдсан төдийгүй шөнө зарим газруудаар  +23  хэм  байжээ.

Маргааш цаг агаар онцын  өөрчлөлтгүй,  хуурай  халуун хэвээр  байх бөгөөд ер бусын энэхүү халуун долоо хоногийн турш байж, амралтын өдрүүдэд халуун +35 С хүрэх тухай анхааруулж байна.  Ингэхдээ дусал ч  хур бороо орохгуй аж.  Москвад ер бусын халуун зун  2010 оны наймдугаар сард болж байсан бөгөөд тэр үед  хамгийн халуун температур +38 С хүрч байжээ.

Москва хот  А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг