sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцлаа.

Оюутнууд Монгол Улсаас гадаадад гэрээний болон хувийн шугамаар суралцаж байгаа оюутнуудад төр, засгийн зүгээс анхаарал хандуулах, анх удаа гадаадад сурахаар явж байгаа оюутнуудад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, анхааруулгыг холбогдох яам, газрууд өгч байх зэрэг санал гаргаж, Эрхүү хотын их, дээд сургуулиудад хувийн журмаар, ямарваа нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй хувь иргэдийн зуучлалаар суралцахаар ирж байгаа олон оюутан сургалтын хугацаагаа дуусгалгүй буцаж байгаа нь эцэг, эхэд нь эдийн засгийн маш их хохиролтой байгаа талаар оюутнуудын тавьсан асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч Ерөнхий консулын газраас тодорхой тоо баримт ирүүлсний дараагаар холбогдох яамтай хамтран арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг