sonin.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харшил үүсгэдэг мод, сөөг, ургамал навчист модыг арчлах тал дээр онцгойлон анхаарч ажилласны үр дүнд Улаанбаатарчууд энэ жил улиасны хөвөнгүй зуслаа.

Урьд нь улиас модонд зөвхөн залуужуулах огтлол хийдэг байсан бол  энэ жилээс эхлэн  молцогт тайралтыг давхар хийсэн байна. Энэ нь 4, 5, 6 сард улиасыг дөнгөж навчлаж эхлэнгүүт  ногоон молцогт мөчрүүдийг нь давхар тайрсан гэсэн үг юм.

Энэ  арга нь  энгийн, зардал бага хэрнээ маш үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.