sonin.mn

“Интерном” номын дэлгүүрээс санаачлан “Амралтаараа уншицгаая-Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” номын үзэсгэлэн худалдааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 01-02-ны өдөр зохион байгуулна.

Тус үзэсгэлэн нь дэлхийн сонгодог болон Монголынхоо эрт цагийн, эдүгээ үеийн зохиол бүтээлтэй уншигчдыг ойртон нөхөрлөхөд туслах зорилготой. Уншиж амжаагүй номоо та энэ л өдрүүдэд “барьж авч”, хүн төрөлхтний оюуны орчлонтой танилцан, ухаарлын чанадад зорчиж, бусдын олж мэдэрсэн бас мэдрээгүй өнцгийг өөрийн нүдээр харж болох юм.

Үзэсгэлэнд гарах бүх номыг хямдралтай үнээр худалдаалах юм. Тус номын дэлгүүрээс гоё ном уншиж сэтгэлээ сэргээж, зуны өдрүүдийг зугаатай оюунлаг өнгөрүүлэхийг уриаллаа.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг