sonin.mn

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны төвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн Чойбалсан хот, Онон гол Дадал сум орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн төвшинг 5-35 см давсан байна.

Түүнчлэн Туул гол Лүн сум орчмоор усны төвшин өмнөх өдрүүдэд хоногт 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай төвшинг 20 см даван тус тус үерлэжээ. Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай төвшинг давсан хэвээр байгаа аж.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

С.Нэмэх

Эх сурвалж: