sonin.mn

 

Үйл ажиллагааг нээж Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газрын Дарга Ц.Жадамбаа үг хэллээ

 

 

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Монгол Улс радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системээ 2014 оны 7 дугаар  сарын 31-ний өдөр тоон технологид шилжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажилжээ

 

 

Улаанбаатар хотын хувьд төвийн болон алслагдсан дүүргүүдэд нийт 10 байршилд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар суурилуулах ажлыг нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцан ажилласан байна. Аналог систем бүхий телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад чанартай дуу, дүрсийг хүлээн авч чаддаггүй байсан. Мөн шуугиан болон харилцан нөлөөлөлд өртөх, телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломжгүй хаалттай бүс үүсэх зэрэг дутагдалтай талууд байсан бол тоон технологид шилжсэнээр үзэгчдийн хувьд дуу, дүрсний өндөр чанартай телевизийн нэвтрүүлэг хүлээн авахаас гадна телевизийн нэвтрүүлгийг зөвхөн суурин байдлаар бус хөдөлгөөнт байдлаар ч хүлээн авч үзэх бололцоотой болсноороо онцгой юм. Өөрөөр хэлбэл үзэгчдийн хувьд телевизийн хөтөлбөрийг гар утас, таблет төхөөрөмжийн тусламжтайгаар хүлээн авах бололцоотой гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутагт шинээр суурилуулагдаж байгаа тоон телевизийн станцын хамрах хүрээний тархалтын тооцоолол, зураглалыг давхар хийжээ. Ялангуяа Улаанбаатар хотын байршил, газарзүйн онцлог зэргээс хамаарч үндсэн станц байрлах 3 цэгээс гадна хаалттай бүс нутгийг тоон телевизийн дохио бүрэн хүргэх зорилгоор дахин дамжуулах станц байршуулах долоон газрыг тодорхойлсон. Ингэснээр үзэгчдийн хувьд телевизийн нэвтрүүлэг бүрэн тоон технологид шилжсэн үед телевиз гарахгүй байна гэсэн гомдол үгүй болох юм байна.
Мөн та ямар ч зурагттай байсан түүнийгээ солих шаардлагагүй бөгөөд хувиргагч төхөөрөмж (сэт топ бокс)-ийг худалдан авч өөрийн одоо ашиглаж буй зурагтандаа холболт хийх шаардлагатай юм байна. Мөн сүүлийн үед зах зээлд шууд тоон телевизийн нэвтрүүлэг хүлээн авах бололцоотой (DVB-T2 тьюнертэй) зурагтууд худалдаалагдаж байгаа гэдгийг дуулгая

 

 

Та бидний мэддэг АйПиТВ (IPTV) үйлчилгээ үзүүлдэг Юнившн, Скаймедиагийн хэрэглэгчид, малчдын маань ашиглаж байгаа ДДиш-ийн тавган антеннаар хүлээн авч байгаа хэрэглэгчид мөн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн телевизүүдийн хэрэглэгчдийн хувьд энэхүү хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (сэт топ бокс)-ийг худалдан авах огт шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл кабелийн телевизийн хэрэглэгчид маань бүгд тоон системд шилжчихсэн гэсэн үг.

Харин Улаанбаатар хотын хувьд Сансар кабелийн телевизийн аналог сүлжээнд холбогдсон байгаа хэрэглэгчдийн хувьд тоон технологид шилжих шаардлагатай юм байна

 

 

Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг 2014 оны 7-р сарын 31-нд тоон системд шилжсэний дараа аналоги станцыг шууд унтраахгүй ба 1 жил 6 сарын хугацаанд аналоги болон тоон нэвтрүүлэг зэрэг дамжигдана

 

 

Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг 2014 оны 7-р сарын 31-нд тоон системд шилжсэний дараа аналоги станцыг шууд унтраахгүй ба 1 жил 6 сарын хугацаанд аналоги болон тоон нэвтрүүлэг зэрэг дамжигдана. Тиймээс тоон телевизийн хувиргагч төхөөрөмжөө аль болох эртхэн худалдан авч ашиглахыг уриалж байна.

 

 

МТШХХ-ны дарга Ц.Жадамбаа Дорнод аймагт тоон системд шилжих үйл ажиллагаа хэр явагдаж байгаа талаарх мэдээллийг тус аймагтай шууд холбогдон авлаа

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 онд хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийн үндэсний стандартыг боловсруулж батлуулсан бөгөөд мөн тус байгууллага хэрэглэгчдийг хуурамч, дуураймал бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх зорилгоор хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдийг сорилт хэмжилт хийж, баталгаажуулан тохирлын гэрчилгээ олгож, бүтээгдэхүүн тус бүрт нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасныг нотолсон наалт наасан байна.

Тиймээс үзэгч, хэрэглэгчид аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хугацаа нь дууссан эсэхийг шалгадагтай адилаар тоон телевизийн хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг Монгол Улсад ашиглаж болох эсэхийг баталгаажуулсан эсэхийг нь сайтар нягтлан шалган үзэж авах хэрэгтэй гэж зөвлөж байна.

 

 

 

 

Тоон системд шилжих үйл ажиллагаанд хамтран оролцогч байгууллагуудын төлөөлөл. Тоон телевизийн дамжуулах станцыг суурилуулах ажлын төслийн гүйцэтгэгчээр DDISH TV болон IT ZONE ажиллажээ.

 

 

Хэрэглэгчдэд танилцуулах өдөрлөг өнөө орой 20 цаг хүртэл үргэлжилнэ

 

 

Хэрэглэгчдэд танилцуулах өдөрлөг өнөө орой 20 цаг хүртэл үргэлжилнэ

 

 

Хэрэв телевиз худалдан авбал ямар төрлийн телевиз худалдан авах хэрэгтэй вэ?

DVB-T2 стандартын хүлээн авах төхөөрөмжтэй телевизүүдийг худалдан авбал тоон нэвтрүүлгийг шууд хүлээн авах боломжтой. Хэрэв та DVB-T2 стандартын хүлээн авах төхөөрөмжгүй зурагт худалдан авсан бол СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувиргагчтөхөөрөмж)-ийг нэмэлтээр телевизортоо залган тоон нэвтрүүлгийг үзэх боломжтой

 

 

Хуучин хэрэглэж байсан аналоги системийн төхөөрөмж

 

 

Сумдад шинээр суурилуулсан тоон систем хүлээн авах төхөөрөмж

 

 

СЭТ ТОП БОКС гэж юу вэ? (Зураг дээрх хар төхөөрөмж)

СЭТ ТОП БОКС гэдэг нь агаарт тархаж байгаа тоон телевизийн сигналыг антенны тусламжтай хүлээн авч, хувиргалт хийн аналог телевизорын гаралтанд гаргаж байгаа хувиргах төхөөрөмжийг хэлнэ.

Олон нийтэд худалдаалагдах СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувьргагч төхөөрөмж) нь Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан сертификаттай байх ёстой. Хэрэглэгч та СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувьргагч төхөөрөмж)-ийг худалдан авах гэж байгаа бол баталгаажсан сертификатыг шалгаж үзсэний дараа төхөөрөмжөө худалдан аваарай