sonin.mn

ЖЕНЕВ. /ИТАР-ТАСС/. Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг /ОУУЗН/ Украины хүмүүнлэгийн цуваанаас тус улсын зүүн нутгийн 10 хотод 100 тонн тусламж тараажээ. Энэ тухай тус байгууллагын ням гарагт гаргасан албан ёсны мэдээнд дурдсан байна.

“Бид өчигдрөөс эхлэн Украины Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран тус улсын 100 тонн тусламжийг зүүн нутгийн 10 хотод нь тараасан” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

“Жимс, хүнсний ногоо голдуу хүнсний бүтээгдэхүүнийг Луганск мужийн Старобельск болон бусад хотын төвд болон эмнэлгүүдэд шилжин ирсэн 200 мянга гаруй хүнд тараах ёстой” гэж ОУУЗН мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг