sonin.mn

ГАВАНА. /Prensa Latina/.  Кубын 15-аас дээш насны хүмүүсийн 24 хувь тамхи идэвхтэй татаж, хүн амын 50 гаруй хувь нь тамхины утаанд хордож байна.

Кубын 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 16 хувь буюу 10 эмэгтэй тутмын хоёр нь тамхи идэвхтэй татаж байгаа бол, эрчүүдийн 31 хувь буюу гурван эрэгтэй тутмын нэг нь ийм хорт зуршилтай байгааг судалгаа харууллаа. 40-50 насныхан тамхинд хамгийн ихээр донтсон байгаа бол, их сургуулийн оюутнуудын дунд донтолт бага байна. Кубачууд дунджаар 17 настайгаасаа тамхи татаж эхэлж байгаа аж.

Тамхи татсанаас үүдэлтэй уушгины хорт хавдраар Кубад жилд 1500 хүн амиа алддаг ажээ. Энэ хорт зуршлын улмаас мөн залгиур хоолой, төвөнх, улаан хоолой, давсаг, шээсний зам, цөсний хүүдий, нойр булчирхай, бөөр, ходоод, элэг, умайн хүзүүн зэрэг олон хорт хавдар үүсдэг юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг