sonin.mn

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгос эсэргүүцэж байгаа ч АНУ болон Өмнөд Солонгос жил тутмын цэргийн хамтарсан сургуулилтаа хийж эхэллээ.

Өнөөдөр Өмнөд Солонгост эхэлсэн цэргийн хамтарсан сургуулилт ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжилнэ. АНУ-ын 30 мянга, Өмнөд Солонгосын 50 мянга орчим цэрэг уг сургуулилтад оролцож байна. Тооны хувьд өмнөх жилүүдийнхтэй бараг адил байна.
Хамтарсан сургуулилт явуулахыг эсэргүүцэж байгаагаа Умард Солонгос нэг бус удаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн амралтын өдөр Умард Солонгосын зэвсэгт хүчний жанжин штабын албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ уг сургуулилтыг улс руугаа чиглэсэн “цөмийн дайнд өдөөн хатгасан сургуулилт” гэсэн юм.

Ийм заналхийллийн хариуд “хамгийн хүчтэй, өршөөлгүй хариу арга хэмжээ”-г урьтаж авах болно гэж Умард Солонгос анхааруулсан билээ. АНУ болон Өмнөд Солонгосын армийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд байж, Умард Солонгосын үйлдлүүдийг анхааралтай хянах ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг