sonin.mn

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах, хэлэлцүүлэг өрнүүлж харилцан санал солилцох, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа сайжруулах боломжтой болов.

ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн цахим хуудсыг  ашиглах сургалт өнөөдөр эхэллээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ИТХ-ын нэгдсэн цахим хуудасны сургалтыг нээж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ, "УИХ-ын дарга З.Энхболд, НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синагоглу нар өнгөрөгч 2013 оны 3 дугаар сард “Иргэний оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” гэсэн хоёр чухал төслийн баримт бичигт гарын үсэг зурсан талаар онцлоод, энэ хоёр төсөл хоорондоо салшгүй холбоотой төдийгүй  иргэд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг Khural.mn цахим хуудсан дээрээс харж хяналт тавих бүрэн боломжтой болсон талаар дурдав.

Энэхүү сургалтад аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын ажлын албаны  50 гаруй ажилтан хамрагдаж байгаа бөгөөд сургалт “Монголика” цогцолборт хоёр хоногийн  турш үргэлжилнэ.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг