sonin.mn

Энэ сарын 17 –нд  Украйны Гадаад хэргийн сайд Павел Климкин  Украйныг   Европын холбоо  болон НАТО-д   хандаж  цэргийн тусламж  хүсэх ёстой хэмээн мэдэгджээ.

Түүний яриагаар,  энэ нь “Украйны цэргүүдийг  хөнгөвчлөхийн тулд" хийх ёстой гэнэ. Энэ тухай   оросын “Известия” сонин өнөөдрийн дугаартаа  дурджээ. Үүнийг Оросын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах хорооны гишүүн Валерий  Шнякин тайлбарлахдаа, "Иймэрхүү хүсэлтүүд нь Орос-Украйн болон Украйны ТУХН-ын орнуудтай хийсэн цэргийн хамтын ажиллагааны тухай гэрээнүүдэд харшилж байна" гэж  мэдэгджээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, хэрвээ Киев өрнөдөөс цэргийн тусламж авах юм бол , үүгээрээ Украйн -Орос  болон Украйн  ТУХН -ын  орнуудтай  хийсэн гэрээгээ цуцалж буй юм" гэв. Түүнээс гадна  Шнякин хэлэхдээ , НАТО болон ЕХ нь Украйнд зэвсэг нийлүүлвэл  тус улсын  байдлыг улам хурцатгах болно гэдгийг ойлгох ёстой гэж онцолсон байна.

Өөр нэгэн  цэргийн тоймч Дмитрий Литовкины үзэж байгаагаар, хэрвээ Украйны эрх баригчид иймэрхүү байдалд  хүрээд байгаа бол энэ нь  тэдний   салан тусгаарлагчдыг  дийлэхгүйд хүрээд буйг гэрчилж байна гэжээ.

Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг