sonin.mn

“Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал энэ сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яам, Монголын залуучуудын холбоо хамтран Монгол, Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг зохион байгуулахаар болжээ.  Аялалд монголын талаас 75,  оросын талаас 75 залуу оролцох бөгөөд Сэлэнгэ-Дархан-Орхон-Хэнтий-Дорнод аймгийн нутгуудаар аяллахаар маршрутаа гаргажээ.

“Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцох залуусыг сонгон шалгаруулж, хээрийн бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд Оросын талаас оролцох залуусыг угтан авах удирлагын бие бүрэлдэхүүн хөдөлсөн байна.

Аяллын зорилго нь Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, түүхийг мэдэх, гавьяа амжилтыг нь бахархах, эх оронч үзлийг залууст төлөвшүүлэх, мөн Орос-Монгол ахан дүүсийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг