sonin.mn

Морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын аварга адуучин-2014” тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр Хүй долоо худагт зохион байгуулна.

Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эд хав, идрийн жавхааг гайхуулан оролцох юм байна.  Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж. Тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээг зохион байгуулна.

Энэхүү тэмцээнийг 26 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг