sonin.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо анх удаа болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд БНХАУ-ын Бээжин,Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар хотын орлогч дарга тэрүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна.

Форумын хүрээнд Улаанбаанбаатар- Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга Ноён Чэнь Ган гарын үсэг зурсан юм.

Хоёр хот нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг талууд онцолсон. Үүний эхлэл болж, нийслэлийн Засаг даргын санаачилгаар ирэх 9 дүгээр сард Бээжин хотод Монголын үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах үзэсгэлэн худалдааг Хотын захиргаа зохион байгуулах аж.

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүү, найрамдал харилцаатай ажилладаг юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг