sonin.mn

Бидний зохиосон Монголын хууль гурав хоног гэдэг хэлц үг тамхины эсрэг хуульд яг тохирч байх шиг ээ. Уг нь анх хууль гарахад дам тамхидалт овоо хумигдах шиг болж байлаа. Гэвч одоо байдал өөр байна. Сургууль, цэцэрлэгээс 500 метрт тамхи зарахгүй байх заалт хэрэгжиж байгаа боловч харин ч тамхи худалдаалах нь нууц хэлбэрт шилжчихлээ.

Тэгэхээр нэгэнт эрэлт байгаа хойно нийлүүлэлт нь байж л таарах зах зээлийн зарчим л даа. Одоо гаргасан хуулиа хэрхэн хэрэгжүүлэх вэ. Тамхидалтын эсрэг хуулийнхаа гол агуулгыг олон нийтэд сайн сурталчилмаар байна. Ялангуяа хүүхдүүдийг тамхи бол хор гэдгийг багаас нь ойлгуулах ажлыг хиймээр байна.

Ер тэгээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй бүх сөрөг үр дагаварыг арилгах журмууд гаргамаар байна. Бүр тодорхой зааж өгмөөр байна. Тэгэхгүй бол өмнө гарсан бүрхэг хууль шигээ тамхины эсрэг хууль чинь жинхэнэ жонхуу боллоо.

Нөгөө талаас энэ хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага нь хүртэл хураасан тамхи, торгосон мөнгөө хэрхэн устгаж, хаана хуримтлуулж байгаагаа тайлагнадаг баймаар байна. Тэгэхгүй бол дуртай нь торгож байгааг хууль санаачлагчид мэдэж байгаа болов уу.

Ялангуяа тамхи зарахыг хориглосон цэгүүдэд анхааруулга байдлаар таних тэмдэг ч болтугай тавих хэрэгтэй. Ийм л тодорхой арга хэмжээ авахгүй бол тамхидалтыг 50 мянгаар торгож буй нэрээр хэн нэгэн хүн мөнгө хийсээр байна шүү.

Эх сурвалж: