sonin.mn

“Наньжин-2014” залуучуудын II наадмын охидын 10 метрийн урт бууны дасгалд өрсөлдсөн Н.Ангирмаа VIII байрт шалгарав.

 10 метрийн урт бууны дасгалд 20 тамирчин өрсөлдсөнөөс найман тамирчин шигшээ буудлагад шалгараад байсан юм. Н.Ангирмаа 411.9 оноогоор 7-р байраар шалгарсан бөгөөд шигшээд тааруухан буудаж, наймдугаар байр эзлэв.

Энэ дасгалд Швейцарь, Сингапур, Германы тамирчин медальт байрт шалгарав.Буудлагын шинэчилсэн дүрмээр шигшээд шалгарсан найман тамирчин 10 сум тавьсны дараа хамгийн бага оноотой нь хасагдах дүрэмтэй. Н.Ангирмаа сүүлийн буудлагаа 8,9 дээр онож, нийлбэр дүнгээр 80.1 авснаар наймдугаар байр эзлэв.

Залуучуудын наадамд өрсөлдөж буй Монголын таван тамирчнаас гурав нь тэмцээнээ дуусгалаа. Жүдогийн Ц.Хулан VII, буудлагын Н.Ангирмаа VIII байрт шалгарав. Сонирхуулахад,  “Наньжин-2014” залуучуудын II наадамд 43 орон медаль хүртээд байгаагаас БНХАУ дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл, нийт 10 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ (4+1+3), Унгар (4+0+2), АНУ (2+1+1), Тайвань (2+1+1) улсууд удаалж байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг