sonin.mn

Хонгконгт суугаа Монголын консулын газрын ажилтан эмэгтэй 42 давхараас унаж амиа алдсан бөгөөд Хонгконгийн цагдаагийн газраас шалгаж, амиа хорлолт гэсэн дүгнэлт гаргажээ.

Талийгаач эмэгтэй гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санааны гүн цочролоос гарч чадалгүй золгүйгээр амиа алдсан  бололтой.  Тэрбээр АНУ-ын харъяат нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүүхдийн асуудлаас болж багагүй маргаантай байсан аж.

Энэхүү маргаанаас болж амьдарч байсан зочид буудлынхаа тагтан дээрээс хүүхдийнхээ дэргэд үсэрсэн гэж Хонгконгийн цагдаагийн байгууллагаас тогтоон, хэргийг  хаахаар болжээ.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг