sonin.mn

ЖЕНЕВА./ИТАР-ТАСС/. Улс орноос нь гадагш зорчиж буй хүнд эмнэлгийн хяналтыг заавал тавихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Эбола вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудаас шаарджээ.

Тус байгууллагын мэдээлж буйгаар, 2013 оны арванхоёрдугаар сараас хойш Эбола вирусын халдвар авч 1145 хүн нас барсан бол, 2127 хүн халдвар авсан байна.

Өвчний шинж тэмдэг илэрсэн эсвэл халдвар авсан хүмүүстэй холбоо тогтоосон хүмүүс эмнэлгийн тусгай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа биш л бол гадагш зорчих ёсгүй гэж ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг