sonin.mn

КАРАКАС./ИТАР-ТАСС/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газартаа халаа сэлгээ явуулах бодолтой байна. Тус улсын Засгийн газрын гишүүд даваа гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, ингэснээрээ гүйцэтгэх засаглалыг дахин эмхлэн байгуулах замыг нээжээ.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсныг Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Хорхе Арреас “жинхэнэ хувьсгалчдын үйлдэл” гэж нэрлэжээ. Тэрбээр телевизийн “Venesolana de Televison” сувгаар үг хэлэхдээ, ийм шийдвэрийг “төрийн байгууллагын үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон авлигатай тэмцэх зорилгоор” Ерөнхийлөгч Мадуротай зөвшилцөж гаргасан болохыг онцлон дурдсан байна.  

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг