sonin.mn

МЗХ-ноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд  нийгмийн сайн  сайханд чиглэсэн,  үр дүнд хүрсэн олон ажлыг хийж байна. Тэд дугуйчдыг  “Хамгаалалтын малгайгаа тогтмол өмсөж хэвшицгээе” шторк гаргажээ.

Дугуйчин хүний аюулгүй байдал хамгаас чухал учир уг шторкийг  МЗХ, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Залуу дугуйчин клуб, ILab хамтран төслийн хүрээнд  бүтээсэн байна. Мотоцикль, унадаг дугуй, мопедтай жолооч нар хамгаалалтын малгай өмсч хөдөлгөөнд оролцох нь цөөн байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон учир мотоцикль, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгаалалтын малгайтай хөдөлгөөнд оролцохыг  уриаллаа.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг