sonin.mn

Өөрсдийгөө Луганскийн Бүгд Найрамдах Улсаар  /ЛБНУ/ тунхагласан   орны тэргүүн  Игорь Плотницкий  оросын “Life News” телевизийн сувагт  өгсөн ярилцлагадаа,  сүүлийн хэдэн өдрүүдэд украйны хүчнийхэн нэлээн хохирол амссан тухай өгүүлжээ.  

Журамт цэргийнхнээс нэг хүн алагдаж, гурван хүн шархадсан байна. Хрящевийн орчимд Украйны армийнхан химийн зэвсэг хэрэглэсэн. Үүнийг журамт цэргийнхнээс олон хүн  гэрчилнэ. Манай нутаг дэвсгэр дээр нэг бус удаа  хэрэглэж  байгаа юм хэмээн ЛБНУ-ын тэргүүн өгүүлжээ.

Плотницкий ярихдаа, өөрийгөө хамгаалах хүчнийхний  зорилго  Украйны армиас  ялгаатай нь  цэвэр цэргийн  шинжтэй  хэмээн тэмдэглэв. Гэтэл Украйны хүчнийхэн бол орон сууцны хорооллууд руу ичгүүр сонжуургүйгээр цохилтууд өгч байна гэлээ.

Плотницкийн үзэж байгаагаар, ойрын үед Новосветловка, Хрящевое, Краснодон руу хүрэх зам  чөлөөлөгдөх  аж.   Ингэхдээ тэрээр сүүлийн хэдэн хоног  үндэсний гвардын  дөрвөн танк, 3-4 БМП устгасан тухай мэдэгджээ.  Түүний ярьснаар,  энэ сарын 17-ны өдөр ЛБНУ –ын БХЯ -ны  хүчнийхэн  Новоселовск болон Хрящевод өөрсдийн бүлгэмүүдэд агаараас дэмжлэг үзүүлж байсан үндэсний гвардын Миг-29, СУ-27 болон СУ-25 гурван онгоцыг унагаад байгаа  ажээ.

Москва хот.   А.Огторгуймаа  

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг