sonin.mn
Иргэний харьяалал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн, жуулчид ихээр төвлөрдөг олон нийтийн газруудаар явж эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлжээ. 
 
Тус байгууллагын албан хаагчид манай улсыг зорих жуулчид, ажиллах хүч, мэргэжилтэн, суралцагчдын тоо нэмэгддэг энэ үед дэлхийн жишигт нийцсэн эргүүлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж эхэлсэн нь энэ. 
 
Эргүүлүүд гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгаж, хуулийн хэ­рэгжилтийг хангуулж, зөв­лөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өөрийн орны ир­гэн, аж ахуйн нэгж, бай­гууллагуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлт, гомдол хүлээн авах аж. 
 
 
Эх сурвалж: