"Удахгүй Путин ирнэ". Ийм нэгэн уур амьсгал хүмүүсийг олон хоногийн өмнөөс хөл хөдөлгөөнд оруулж эхлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн өндөр албан тушаалтны хувьд гурав дахь удаагаа ирэх гэж байна. Санктпетербургт хотын даргын орлогчоор ажиллаж байхдаа нэг удаа чив чимээгүй ирээд буцсан юмдаг. Үүнийг мэддэг цөөхөн хүний нэг нь миний бие билээ.
Монголчууд наадмын маргааш намар эхэлдэг гэж ярьдаг. Наадам цэнгэл, найр хурим дүүрэн зуны улирал өндөрлөж налгар намар эхэлж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, ажил алба жигдрэн цэгцэрч хатуу, хүйтэн өвлийг өнтэй давах их бэлтгэл ажилдаа шамдана.
Их ажлын улирал эхэлж байгаа налгар намрын эхэнд хоёр хөршийн терийн тэргүүнүүд ирэх нь ээ. Би олон монголчуудынхаа өмнөөс бид бүхний сэтгэлийг чилээж байдаг хамгийн энгийн зүйлийн талаар бичмээр санагдав. Ерөнхийлөгч уншихгүй ч гэсэн албаны хүмүүсийнх нь чих, сонорт хүрч юуны магад.
Нэгэн зүйл. Бидэнд заримдаа энүүхэн Улаан-Үүд хот орох хэрэг гардаг. Энэ хавар манай зарим нөхөд албан ажлаар явах болж ОХУ-ын виз хэрэг болсон тул юун түрүүнд Элчин сайдын яамны консулын албанд хандав. Консулын хэлтсийн давчуухан өрөөнд өглеөний 9.15 цагг очиход бидний өмнө хоёрхон хүн байлаа. Гэтэл бидний өмнүүр хүмүүс орсоор байгаад өдрийн 12.00 цаг хүргэж, үдээс хойш 14.00 цагт ирэхээр хойшлов.
Биднийг баримт бичгээ гар дээрээ авахад 16.35 цаг болж байлаа. Бараг бүтэн өдөр болохдоо би хүмүүсийн амнаас маш олон үг сонсов. Энэ бүхнийг бичих нь хэрэг. Бас үг дуугүй өнгөрөөх нь дэндүү шударга бус явдал. Энэхүү дараалалгүй ордог хүмүүс нь манай иргэдэд ОХУ-ын виз гаргаж өгдөг дархан эрхтнүүд гэнэ.
Ажил хэргийн шугамаар ОХУ-д очих албаны хүмүүсийн визийг дэс дараалал харгалзахгүй гаргаж өгөх нь мэдээж байж болох асуудал. Гэтэл иргэдээс үлэмж хэмжээний мөнгө авч, ОХУ-ын виз гаргаж өгдөг хүмүүсийн асуудлыг цэгцэлж болохгүй гэж үү. Тэгээд ч манай иргэдтэй хамгийн ойр дотны харьцаатай мөнхийн хөрш оронд ажил, албаны хэргээр зорчихын тулд хэн нэгэнд мөнгө төлж байх, бас ном журмынхаа дагуу виз авахаар очсон хүмүүс энэ бүхний дараа үйлчлүүлж, ажил албаны хайран цагаа үрэх ёстой гэж үү.
Ийм нэгэн сонин журмыг Элчин сайдын яам тогтоосон юм уу, эсвэл аяндаа ийм албан бус жишиг тогтоод удаж байгаа юм уу. Энэ журам Консулын албаны ажлыг хөнгөвчилж өгдөг сайн талтай байж болох боловч манай улсад байгаа бусад орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд ийм сонин аргыг бараг хэрэглэдэггүй гэдгийг дашрамд дурьдахад илүүдэхгүй.
Тэгээд ч Консулын хэлтсийн хүлээх танхим дэндүү давчуу, тэнд үзэж харах сонин сэтгүүл ховорхон, очих бүрт уур уцаар, хэл ам болж байх юм. Юун сонин, ном. Энэ бүхнийг эрс өөрчилж болно доо. Тэгээд ч ОХУ-ын ЭСЯ байр сав сайтай шүү дээ.
Зөвхөн ганц жишээ хэлэхэд, Японы ЭСЯ-ны консулын хэлтэс ирсэн хүмүүст хоёр өнгийн дугаар олгодог. Улаан дугаараар бичиг баримт өгөх гэж байгаа, цэнхэр дугаараар хариугаа авах гэж байгаа хүмүүс нэвтрэн орж, хүлээх танхимд ном, сонин сэтгүүл гарчиглан тав тухтай сууж ээлж дарааллаа хүлээдэг. Дэндүү тайван, ялаа ниссэн ч сонсогдохоор орчинд цөөхөн хором амарч амждаг билээ.
Нэгэн зүйл. Улаанбаатар-Улаан-Үүдийн хооронд хүмүүс ихэвчлэн автобусаар зорчдог. Намайг нэг удаа зорчиход Улаан-Үдийн автобусын жолооч зорчигчдын шаардлагаар бүтэн гурван цагийн дараа арай хийж нэг зогсов.
Зорчигчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсныг хэлэх үү, бие засах ая тохьтой газар байхгүй, хэдхэн минутын дараа жолооч жиггэйхэн чанга дуут дохио өгч бас баахан харааж загнав. Орос хүний занг дэндүү сайн мэдэх бидний хувьд байдаг л зүйл. Гэхдээ энэ шугамын автобусаар зөвхөн манай хоёр орны иргэд зорчдоггүй нь харамсалтай.
Нэгэн зүйл. Би одоогоос арав гаруй жилийн өмнө "Өнөөдөр" сонинд "Дэлхийд байхгүй бүдүүлэг хил, гааль зөвхөн Хиагтад байна" гэсэн гарчигтай өгүүлэл бичиж байсан удаатай. Гэтэл одоо бүр ч дордсон тухай олон хүмүүс ярьж байна. Зорчигч 35 кг-аас илүүгүй ачаатай явах ёстой.
Хэрэв илүү байвал биедээ шингээхээс өөр аргагүй. Зуны халуунд хэн нэгэн хүн тэр тусмаа эмэгтэй хүн 15-20 давхар ноосон өмд, цамц өмсөөд хоёр улсын хил, гаалийн бүсийг давна гээд бодоод үз дээ.
Нэгэн зүйл. Улаанбаатар хотод Дорнод-Сибирийн технологи, удирдлагын Улсын их сургуулийн салбар, Оросын Г.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн салбар, ОХУ-ын бүрэн дунд боловсролын аттестат олгодог гурван дунд сургууль ажилладаг. Их сургуулиуд салбартаа компьютер, сургалтын тоног төхөөрөмж, хамгийн гол нь сурах бичиг, ном ирүүлж чаддаггүй.
Зөвхөн Москвагаас зөвшөөрөл авах, бас гаалийн татвар төлөх ёстой. Орос хэл дээр сургалттай хэд хэдэн дунд сургууль бий. Бас хүүхдийн цэцэрлэг хүртэл бий. Сургалтын эдгээр байгууллагууд сурах бичиг, холбогдох бусад хичээлийн хэрэглэгдэхүүнийг ихэвчлэн Улаан-Үүд, Эрхүү хотоос зөөдөг. Хил, гаалийн давхар, давхар дарамт олон хүнийг залхааж байна.
Уг нь орос хэлийг Монголын хүүхэд багачуудад эзэмшүүлэх, энэ гүрэн улсын ард түмний зан заншил, соёлоос суралцах гэсэн, сургах гэж мэрийж буй хүмүүсийн зүтгэл чармайлтыг төрийн бодлогын түвшинд дэмжих ёстой баймаар. Дээд түвшний хүмүүсийг ирэх бүр энэ тухай бүх л шатанд ярьдаг боловч манай хоёр оронд өрнөсөн ардчилсан хэмээх 20 гаруй жилийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт, ахиц гарсангүй.
Хиагтын хил, гаалийн байгууллагынхны яавал хүмүүсийг чирэгдүүлж, аль болох удааж залхаах вэ гэсэн нэгэн гаж сэтгэлгээ улам ч даамжирчээ. Одоо бүр дипломат паспорт, бичиг баримттай хүмүүсийг ч эрээ цээргүй шалгаж, ачаа тээшийг нь онгичиж байдаг тухай саяхан Улаан-Үүд хотод ажиллаж байгаад ирсэн манай нэг дипломат ажилтан бидэнд тодорхой жишээ, баримттайгаар ярьсан юм.
20 жилийн өмнө бид биедээ зөвхөн 60 рубльтэй ЗХУ-ын хил давах эрхтэй байсан. Наушкийн өртөөний гаальчид хүн бүрийн ачаа тээшийг нэг бүрчлэн онгичиж, нүдэнд харагдсан илүү, дутуу бүхнийг хураан авдаг байж билээ. Түүнээс хойш дэлхий нэгэнтээ бүтэн шилгээж, орчлон ертөнцийн амьдрал орвонгоороо хувьсан өөрчлөгдсөн.
Гэтэл манай мөнхийн хөрш ОХУ-ын хил, гааль улам л хүнд сурталтай, энэ дэлхийн хаана ч байхгүй ааш авиртай хэвээрээ байсаар байх юм. ЭСЯ-ны ажилтнуудаас эхпээд энгийн жолооч хүртэл харааж загнаж, хашгичиж хэрэлдэж байх ёстой юм гэж үү.
Ноён Ерөнхийлөгч энэ айлчлалаараа ядахдаа хүүхдийн сурах бичиг, сургалтын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж өгөөд буцвал Леонид Ильич Брежнев гуай бүхэл бүтэн хорооллууд бэлэглэж байсан урьдын дурсамжит дэмжлэгтэй эн тэнцэх болчихоод байна даа.
Нэгэн зүйл. ОХУ Засгийн газар хоорондын тэтгэлгээр тус улсад суралцах оюутан, магистрант, аспирант, мэргэжил дээшлүүлэгчдийн тоог жил бүр нэмэгдүүлж ирсэнд Монголчууд бид талархалтай байдаг. Сайн ч мэргэжилтнүүд бэлтгэж өгч байна.
ОХУ-ын ЭСЯ манай улсын Боловсролын яамтай хамтран уралдаант шалгалт зохион байгуулж суралцагчдыг сонгон шалгаруулдаг. Суралцах хүмүүсийн бичиг баримтыг Москва дахь манай ЭСЯ-нд илгээж, тэндээс гарсан хариуг Монголын Боловсролын яам хүлээн авч хүүхдүүдээ явуулдаг байв.
Энэ хавраас энэхүү журам өөрчлөгдөн ОХУ-ын Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, соёлын төв хариуцдаг болсон. Россотрудничество гэсэн үг. Тэд энэ хаврын шалгалтыг Монголын талын оролцоогүй зохион байгуулав. Бүртгэлийн хураамж гэж 15 мянган төгрөг хурааж авсан. Байдаг л зүйл.
Шалгарсан хүүхдүүдийн баримт бичгийг зөвхөн ОХУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэст байрлах нотариатаар батлуулах шинэ журам гаргав. Нотариатчин өдөрт хоёрхон цаг ажиллаж, хуудас бүрийг зургаан доллараар баталгаажуулан, "мөнгө хийжээ". 300 гаруй хүн 5-15 хүртлэх хуудас бүрийг баталгаажуулна гээд тооцоход багагүй тоо гарна.
Эцэг, эхчүүд хонон өнжин дугаарласан. Монгол хүний эрх ашиг байгаа учраас тэдний хүсэлтээр би аргагүйн эрхэнд үүнийг бичиж байна. Суралцагчдын тэн хагас нь одоо хүртэл хариугаа аваагүй байна. Саяхан нэгэн танилынхаа хүсэлтээр ОХУ-ын Соёл, шинжпэх ухааны төвийн хариуцаж буй ажилтантай холбоо барив. "Монголын талд ямар ч хамаа байхгүй. Манай ЭСЯ-ны Консулын хэлтэст очиж хариугаа ав. Бид хоёр өдөр ажиллахгүй". Ийм хариу авав.
Нэгэн зүйл. Украины Донецк хотод суралцан сайн боловсрол эзэмшсэн оюутан цагийн анд маань утас цохиж байна. "Манай Донецкийнхан сүйд болж байна. Тэндэхийн оросуудын ихэнх нь дүрвэжээ. Манай Улс гэсэн дүрвэгсэдийг хэрэв хүсвэл хүлээн авч болно биз дээ. Тэгвэл танайх нэг айл хариуцна шүү".
Монгол хүний чин сэтгэл, үнэн үг ийм байна. Зах зээлийн хатуу хууль олон хүнийг танихын аргагүй өөрчилсөн боловч Орос орон, орос хүнийг гэсэн сэтгэлтэй иргэд Монгол Улсад олон бий.
Би Орос хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөн, тэдний ариун цагаан сэтгэл, үнэнч нехөрлөл, аливаад эрс шийдмэг, илэн далангүй ханддаг сайхан чанараар бахархаж явдаг. Надад ч бас "русский характер" бий. Эрдэм номын авшиг хишгээ хүртээж ээлээ өгсөн Орос орон маань хүчирхэг, аугаа байвал айл хөршийн бид ч амар амгалан амьдрах нигууртай.
Миний бие Орос орон, оросын ард түмнийг удам дамжин хүндэтгэж, итгэж, найдаж хэн нэгэн Боронскаягаас ч илүү хайрлаж явдаг учраас чин сэтгэлийн үгээ бичив.
Ноён Ерөнхийлөгч Владимир Путин та нарлаг Монгол оронд тавтай морилно уу-
Профессор, сэтгүүлч Вандангийн Алзахгүй
Сэтгэгдэл0
mongolchuud uur bolson shyyy
http://www.photonews.mn/post/2370.html Tan nar butgii olon yum yarij dongosood bn, Hoid Solongos iim hogjiltei bn. Getel yamarhuu tuvshind amidarch baigaa bilee. Tegeed dugnelt hii
ynen shyy orosiin ard tymen shig naizalj chaddag ers shiidemgii ilen dalangyi saixan ard tymen uur xaana ch bxgyi dee.dendyy saixan ard tymen yum shyy dee augaa ix oros oron mandan badarch bj bid ibeeliig ni xyrtene .ternees oros xyatadiig muulaad amerik gej daldaganaad bid yu xojiv .
GEXDEE OROSIIN ENE BUDUULEG, SHUNAXAI AVILGALIIN BUZAR XEZEE ARILAX VE? DAANCH OI GUTAM BOLSON BAINA BILEE OROSUUDIIN ZAN XARITSAA AVIR NI,
Алзахгүйд. Оросоор бичээд олон сайтууд дээр тавьбал сайн байна.Гол нь Оросуудад хүргэх хэрэгтэй.
монголчууд хөдөлмөрлөөд, соёлтой, хэлтэй устай болох хэрэгтэй дээ, олон юм гомдлоод яахав дээ
sonin hariult bna, bid soiltoi,ooriin torloh heltei,mon olon gadaad hel ch medne,uuniig gomdol gedgui uam saihan setgelt orosuud min ingej oorchlogdoh gej l haramsan bichij bna
Оросод сургууль тогсогчичдийн холбоо энэ талаар цуглаан зохион байгуулсан нь дээр Иркутск Хиагт Наушкийн хил дээр сайн цагаасаа эхлэн оноог хуртэл доромжулуулаж байна
Хамгийн балиар хүнд сурталтай Хиагтийн гаалийн хажууд Монголын Алтанбулагийн гааль өөр бас хурдан шүү Оросуудыг магтсан долигносон балай юмнуудаас болж Монголын хилийг метр метрээр эзэлж бгаа Оросын түрэмгийлэлийг шүүмжлэх хүн байхгүй болжээ Оросыг шүүмжилсэн хүн Хятадын эрлийз болдог болжээ Алтанбулагт орших Монгол оросын хилийг хараарай Оросын хуучин хил Тусгаар тогтнолоо асааж 4 пулёмат зоосон дөрвөлжийн сүмийн үүдний үлдэгдэл хүртэл цөмөрч шинээр хил тогтоосон бна Тэр газрууд миний хүүхэд насаа өнгөрүүлсэн өвөл гулгаж тоглож өссөн газар юм Энэ газрууд 1990 оноос өмнө Монголын нутаг бсан юм Үүнд их эмзэглэж Монгол Оросын түүхийг их уншлаа Оросууд Хятадаас дутуугүй Монголчуудыг Оросчилох бодлогыг явуулсаар ирсэн бна Бид Хятад Манжтай дайтсан түүхийг мэддэг хэрнээ Оростой байлдсан түүхийг мэддэггүй юм бна Бид Байгаль нуураа Оросуудтай тулалдаж ялагдаж алдсан юм Тэнд уугуул Монгол иргэдийг үндсэн Монголоос салгаж Буриад гэх болжээ Байгалийн Буриадуудыг жижиглэж хүчийг сулруулж аажмаар Оросчилох бодлогыг идэвхтэй явуулж ирсэн бна үүнийг эсэргүүцсэн Буриадуудын бослого дарагдаж бжээ Хаант Оросын бодлогыг Зөвлөлт орос залгамжилж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад Монгол Улсаас Монгол нэрийг хасчээ Зөвлөлтийн дараах шинэ Орос улс залгамжилж Усть-Ордын Буриадын тойрог Агийн Буриадын тойргийг 2008 онд сонгуулиар Путин устгажээ Энэ үйл явдал ойрын 50 жилд Бүгд Найрамдах Буриад Улсыг устгах цаг хугацааны асуудал гэдэг нь тодорхой юм байна
нэг удаа манай күпэний хүүхэн хил дээр ирэнгүүт нэвт харагддаг цамц өмсөөд будаж шунхдаад эхэлсэн, асуусан чинь гайлынханд нь тэврүүлж үнгүүлж, эрхтэн энэ тэрээ бариулаад хэл амгүй хэл нэвтэрдэг гэсэн,одоо хэвээрээ л байх даа, юу л өөрчлөгдөв гэж
Уг нь Оросуудтай байлдаад ялагдаагүй юм. Түшээт Хан Чахуундорж 16 000 цэргээ удирдан Оросын хасагуудтай Байгаль нуурынхаа төлөө тулалдаж байтал Галдан Бошготын их цэрэг орж ирээд түүнээс болж ялагдсан юм.Оросын эрдэмтдийн бидэнд зохиож өгсөн түүхэнд Галдан Бошготыг сайн дүрд тоглуулаад, Чахуундоржийг эсрэг дүр шиг бичээд байдаг нь цаанаа ийм учиртай. Алзахгүй гуай голыг нь олж бичжээ. Хурган дарга энэ тэр хийж явснаас иймэрхүү зүйл бичээд байвал их аятайхан байна шүү дээ. Үлдэцтэй юм.
битгий шаа чи,яау ингэж цэнэггүй шааж чадаж бнаа
щи, солянка котлет идэж ууж орос охидтой цэнгэлийн манлайг үзэж амьдароал ажил хөдөлмөрийн үр дүнгээр эх орондоо ажил хөдөлмөрийн манлайд явж явсан сайхан цаг байжээ ЭНЭ орчин цагийн залуусын байж байгаа нь даан ч доожоогүй дохлятый товарищууд
60,70,80 оны барьж байгуулсныг хар сохор минь
Цэндийн Доржготовгуайн Үлдээх Үг гэдэг жижигхэн номыг олж уншаарай, Оросууд манай түүхийг хэрхэн өөрчилж зохиож өгсөнийг ойлгох болно. Галдан бошигт, Амарсанаа мэтийн хүмүүс жинхэнэ монгол түмнийхээ төлөө зүтгэсэн үү, хар толгойдоо хаан малгай өмсүүлэхийн тулд олон сайхан ардынхаа амиар тоглосон уу, гэдгийг бичсэн байгаа, үнэхээр Галдан ар халх руу их цэргийнх нь эзгүйд цөмөрч орж ирээгүй бол бид Байгаль нуураа, Буриад, Туваагаа алдахгүй байж болох байсан юм
Orosuud shig hogiin uls ene delhii deer alga...orosuudaas holhon shig bsan ni Mongold maani ulziitei...
Хаант орос,Залуу зөвлөлт орос,ЗХУ,шинэ Оросын холбооны улс аль нь ч манай газар нутаг,Халимаг,Буриад ахан дүүсийг маань таслан авч маш олон харгис үйл хийсэн ч,Хятад гүрний өнөөдөр ч үргэлжилж байгаа үндэсний үйлдвэрлэлийн бүх салбарыг хүч түрэн эзлэх,үндэсний үйлдвэрлэлийг устгахын тулд ТҮҮХИЙ ЭДийг өндөр үнээр ургаш нь татах гэх мэт олон муу үйлийг хийж,өвөр монголчуудыг хүч хэрэглэн хятаджилж дуусаж байгаатай харьцуулаад бодоод үз...
orosuudaas onz goz zuil surahgui gedgiig ungursun 70 jild erhbish suraa bailguidee....bolj ugvul holhon toirj yavsan deer...guravhdachj hursh gedeg ni iluu heregtei (usa, yapon, europe geh met)
Сайн байцгаана уу? Хүмүүс өөр өөр, янз янз, Монгол ч, Орос ч, Герман ч, Америк ч, Энэтхэг ч гэхчлэн аль нь ч ялгаагүй. Хүн Ард хэмээн ярьж хөөрөхийн бол арай энгүүнийг хэлэх байна. Аль ч Улс оны Хүн Ард нь Амь Амьдрал, Аж Төрөлтийн утга учир үзүүр ёзоорын үлэмжийн чанарынх нь үнэн мөн голыг олж харж үзэж мэлмийдсэн Ижилгүй Эгэл, Тулгар Босоо, Тэнгэрлэг Тунсаг, Амар Амарлин, Оройгүй Оюун Ухаан Төрт нэгэн л бий буй байдаг.
Орны
Eniig bichsen ta Профессор, сэтгүүлч Вандангийн Алзахгүй yunaas ni emeegeed Orosuudad tal zasaad, tumen olonii tarhiig ugaagaad baigaan. Bi 30 nastai zaluu hun. Bi Tusgaar Mongol ulsiin irgen hun gej boddog. Hun neg l uhne. Uheh hurtelee buh Mongol humuus buh uls oronuudtai erh tegsh l haritsah bodlogo barih heregtei. Bas ooriigoo Mongol hun gej bainga bodoh heregtei. Mongol uhaantai bai. Bid Oros ulstai busdaas iluu haritsahiig zobshoorohgui. Ene hatuu ug shuu.
Энэ жинхэнэ 30 настай дурак байна. Жирийн өгүүлэл ч ойлгох чадваргүй. Ийм улсууд яана даа.
Herbee ta Профессор, сэтгүүлч Вандангийн Алзахгүй Mongol uhaantai baij chadahgui bol bid taniig ulaan herem dabuulj shidej bolno. Orosuud yaj taniig hairlahiig harna aa. Etsesiin etsest chamaig nad shig Mongol hun l hairlana. Eniig ta delhiin haanaas ch olohgui. Tegeed bas ooriinhoo ulsiig hezee ch bitgii jijeg gej bai. Bas tomchuud gadaadiinhnaas bitgii yum guigaad bai.
Энэ лав солиотой шизо байна.
Энэ бол согтуу дурак байна.
Алзахгуйд их зев сэдэв хендсен байна. Унэхээр Наушки Хиагтын хил гаалийнхан манай монголчуудыг доромжилж муугийн узэж ханахгуй, бараа таваарыг нь хурааж бараг л шалдан улдээх юм! Бидэнтэй ингэж харьцаж байхад бидний харьцаа яаж эвтэй байх вээ?! Зах зээл, хуний эрх гээд 21-р зуунд мердех ямарч хууль уйлчилдэгуй газар бол эдгээр боомтууд. Ийм байхад наад захын жижиг худалдаа болон хоорондын харилцаа яаж сайн байхав дээ. Дээр нь оросын эся- ны консулын газар манай хунд гаруудтай холбогдож визээ бизнэс болгосон нь хун болгонд ойлгомжтой, хаа хаагуй оросын виз гаргана гэсэн хаяг байдаг. Уунийгээ бага гэлтгуй оросын тал анхаарч засахгуй бол монголчууд ялангуяа залуучуудын оросуудад хандах енеегийн хандлага хэзээ ч арилахгуй гэдгийг холбогдох оросын хумуус нь ойлгодог болоосой!
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно
Neeren yag uneniig bichjee. Bidniig Orosod oyutan baikhad gaaliin oros abgai nar shalgah gej alj ugdugsun, bidend neg ikh yum baih bish dee tegsen ch kupeig ongichood haychihdagsan tuuniig unuugiin soyolt ornuudiin gaalitai haritsuulbal denduu gutamshigtai. Tegeed daraa ni uuchlal ch guihgui, esbel bayarlalaa ch gehgui hashgichaad l arilj ugdugsun. Genet sanaand orchihloo. Orosiin elchin saidiin yamnii dur zurag yag unen dee ted dandaa l tegdeg yum. Yalgaagui Sheremetovo deerees London niseh gej baital Orosiin shalgagch burtgegch abgai Mongol passport harchaad hashgichaad l yah gej yabj bgaam ene ter gee l transit orond ter yamar ch hamaagui sh dee, getel England irgeded bolokhoor yu ch geed bgaam dee mash uur zuulun ineej huhruud haritsaad gargadag yum bna lee. Tegeed bidnii heden humuus Mongolchuud gej haa yabsan gazraa yahaaraa iim doromjlol amsaj yabdag yum be mania 2 ornii hoorond bol geree heleltseer ni baimaar yum, za gurabdagch oron bol ch duurch gej yariad ongotsondoo suugaad l martsan daa teriig ni. Gehdee ter ch 2002 on doo odoo jaahan gaigui boloo bol uu yagaa bol.
sain uu? Alzaxgyi, erxem nuxur uu.70- aad onii Altain toostoixon gudamj,ix yum byteex,surax orgiluun xysel,zaluu nas tend yldej dee.bydeg badag surag sonsox tudiiguur oloon jiliig unguruusun ni delxii uudmiinx biz ee l gej tsairuulaxaas daa.Zaluu nasnaasaa l yzeg,tsaas niilyylj yavdag chamaig duugyixen yavaad bxaar bi gaixdag yum.dorvitoixon sedveer ygee xelex buizaa gej bodoj bv.Zavshaaniig ashiglaj eryyl enx,sain saixaniig eruue!
Их баярлалаа
Алзахгүй маш зөв зүйл бичжээ.Дутин бүү хэл дагуулууд нь үүнийг олж уншихгүй, элчингийнхэн нь хэлэхгүй, өөрсдөө оролцож байгаа юм чинь нуугаад өнгөрүүлнэ. Харин манай төрийн томчууд иймэжрхүү хүндрэлийг үнэн зөмөөр нь мэдүүлж засуулах үүрэгтэй боловч тэгэхгүй, хэл хүрэх хүн ч байхгүй, дэмий булзаж бүлтийцгээж байгаад өнгөрүүлнэ. Алзахгүй смэтийн хүмүүсийг нэг уулзалтанд оруулж байгаад хариуцлагатай нэгэнд нь шууд хэлүүдээд протоколдуулах ухаан манай авилгач, хулгайч төрийнхөнд байхгүйлдээ.
Зах зээлийн хатуу хууль олон хүнийг танихын аргагүй өөрчилсөн боловч Орос орон, орос хүнийг гэсэн сэтгэлтэй иргэд Монгол Улсад олон бий.
oros uneheer saihan hogjij bna. ene mongold tus l bolno.bi orosod surj baisan bolohoor uuniig huleej bailaa.Udahgui vizgui bolohoor haigtiin gaaliig huselt gargaad bugdiig soliulj boloh bailgui. Dorjmaatai sanal neg baina.Орос орон, орос хүнийг гэсэн сэтгэлтэй иргэд Монгол Улсад олон бий.
saihan setgegdeliin ard saihan wm bichne uu zarim humuus
Munhiin hursh gej baidaggui ym daa ah mini. Orostoi hursh bolood bid 300 jil l bolj bn.
Мөнхийн хөрш гэдэг геополитикийн нэр томьёо. ГАзар зүйн хувьд мөнхийн хөрш, харилцааны хувьд хөрш л байхаас өөр арга байхгүй ээ.
Hiagtin hill vnen bvdvvleg shtambani oros jvvhen vizni olon udaagin gej todotgoj bichsen viznii dooguur uuruu zasagvi l bmar zuraad ereechsen tuhain asuuhad ajla hij bna gsen utgatai ym helped charlad vneher gutamshig gemer sanagdsanig yana Hitler garah bvhend term ereechsenig lavlad er n yag bolovsrolgvi er dagad l hip deer irtsen huurhiinvvd ym shig hetsvv shvv ah nar maani