sonin.mn
Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ хэмээн малчид, ард иргэдэд анхааруулж байна.
 
Энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно.
 
Дуу цахилгаантай. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг