sonin.mn

СОФИ. /ИТАР ТАСС/. Европын Комиссын шаардсаны дагуу “Өмнөд урсгал Болгар” компани нь Болгар улсын нутаг дэвсгэрээр тавих хий дамжуулах хоолойн барилгын ажлын захиалга хийх болон гэрээ байгуулахаа түр зогсоов.

Энэ талаар компанийн мэдээлэлд дурдсан байна.Одоо тус компани нь Европын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа гүйцэтгэж байгаа.

“Өмнөд урсгал Болгар” компани нь барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа Европын Холбооны дүрэм журмын дагуу, ил тод, хариуцлагатай ажиллах болно гэж мэдэгдсэн байна. “Өмнөд урсгал” төсөл нь “Газпром”-ын Хар тэнгисээр дамжин  Төв болон Өмнөд Европын орнуудад 63 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадал бүхий хоолой барих төсөл юм.

П.Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг