sonin.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төвийн 6 дүүрэгт зохион байгуулж байна.

 Энэ сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, "Home Plaza", БЗД "Бөхийн өргөө", Зүүн 4 замд өргөтгөсөн худалдаа иргэдэд үйлчилж байна.

Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс-2 салбарт энэ сарын 20-ноос эхлэн зохион байгуулна. Дээрх өртгөтгөсөн худалдааны талбайд есдүгээр сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм.

Ариунзаяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг