sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Өнгөрсөн тав гаруй сарын хугацаанд Украины Донецк, Луганск болон Харьков мужид 1000 гаруй хүн хулгайлагджээ.

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Зорян Шкиряк хэвлэлийн бага хурал хийхдээ энэ тухай мэдэгдсэн юм. “ДХЯ-ны мэдэгдсэнээр, Донецк, Луганск болон Харьков мужид энэ оны 4-8 дугаар сард хүн хулгайлж, барьцаалсан тухай 1026 мэдээлэл бүртгэгдсэн” гэж Шкиряк хэлэв.

Түүний тэмдэглэснээр, 53 сэтгүүлч, хууль сахиулах албаны 174 албан хаагч, 115 цэрэг, хилчин, улс төрийн намуудын 40 гишүүн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 26 төлөөлөгч, зургаан прокурор, Украины аюулгүй байдлын албаны таван ажилтан, хоёр шүүгч, хоёр хуульч, засан хүмүүжүүлэх газрын нэг төлөөлөгч барьцаалагджээ.

“Одоогоор нийт 558 хүнийг сулласан. Хулгайлагдсан бусад 468 хүний хувь заяа тодорхойгүй байна” гэж тэрбээр хэллээ. Мөн дөрөвдүгээр сараас хойш 1460 хүн сураггүй алга болжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг