sonin.mn

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Ромын пап Фрэнсисийн гурван хамаатан өчигдөр өглөө машинтай явж байгаад Аргентины төвийн нутгийн мужийн зам дээр ачааны машинтай мөргөлдөн амь эрсэджээ.

Энэ хэрэг өчигдөр шөнө дунд Аргентины төвийн нутгийн Кордоба хотод болсон байна. Үр тариа зөөдөг ачааны машины араас тэдний машин хүчтэй мөргөн оржээ. Осол  болох үед машиныг папын талийгаач ахын хүү Эмануэль Бергольо жолоодож байсан аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, 38 настай Бергольо ноцтой гэмтсэн ч арын суудалд сууж явсан түүний эхнэр, найман сар болон хоёр настай хоёр хүү нь нас баржээ. Пап Фрэнсис нь Буэнос-Айрест мэндэлсэн бөгөөд түүний жинхэнэ нэр нь Хорхе Марио Бергольо юм. Тэрбээр европ бус америк гаралтай анхны пап билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг