sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Хүүхдээ хөхөөр хооллох нь төрсний дараа сэтгэл гутралд орох эрсдэлийг бууруулах боломжтой болохыг 14 мянган шинэ ээжийг хамруулсан томоохон судалгаа харууллаа.
 
Гэхдээ хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөж байсан ч тэгж чадахгүй эмэгтэйчүүд сэтгэлд гутралд орох эрсдэл ихээхэн нэмэгддэг аж. “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд хөхөөр хооллох боломжгүй эмэгтэйчүүдийг илүү дэмжихийг уриалсан байна.
 
Олонх эхчүүдийн хувьд сэтгэцийн эрүүл мэнд “томоохон асуудал” болдог гэж эцэг, эхийн хайр халамжийг мэдрүүлэх буяны байгууллага мэдэгдлээ.
 
Хүүхдээ хөхөөр хооллох нь эрүүл мэндийн хувьд чухал ач тустай гэдэг нь тодорхой бөгөөд эхний зургаан сард хүүхдээ хөхний сүүгээр хооллохыг ДЭМБ зөвлөж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг