sonin.mn

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хууль бусаар мод огтолж байгаа тухай мэдээлэл мэдээллийн цахим хуудсуудаар цацагдсантай холбогдуулан Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ.

Жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий ойн цэвэрлэгээний ажил хийдэг бөгөөд энэ хүрээнд тендэрт шалгарсан хоёр компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байгаа аж. Цэвэрлэгээний ажил есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Төрхурахын аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ийн 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна.

Гэмтэл согогийн эмнэлэг Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд одоо гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг