Зүүн Хойд Азийн Хотын дарга нар форумд нийслэлийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын удирдлагууд оролцсон юм. Форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Иркутск хотын орлогч дарга, Эдийн засгийн хорооны дарга ноён Алмухамедов Алексей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч, форумд хүндэт зочноор оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Энэ форум нь нэг бүс нутгийн улс, хотууд цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа тодорхой болгох гол зорилготой. Манай хоёр хотууд ч тодорхой төслүүд дээр хамтран ажиллах боломжтой гэдэгт найдаж байна” гэдгийг онцлон хэллээ.
Ноён Алмухамедов Алексей “Хотын дарга нарын форумд оролцож байгаад таатай байна. Бидэнтэй уулзах цаг гаргасан танд талархаж байна. Манай хотууд хамтран ажиллах боломжтой олон салбар бий. Тухайлбал өвлийн хүйтэн цаг агаарыг ашиглаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна” гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга эхний ээлжинд Иркутск хоттой 3 чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Иркутск хотын хуучны барилгуудыг уламжлалаа хадгалж, сэргээн засварласан туршлага, Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөр, Иркутск хотын орлогч даргын хэлсэнчлэн Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан суралцаж туршлага судлах хүсэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд дээрх саналын дагуу хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар талууд тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Эрхуугийнхэн юу гэж утаанд хордох гэж ирэх вэ дээ. Хамт ажилдаг 1 хун ирээд л 2 хонолгуй нуд нь евдеед буцаж байсан. Хуучны барилгыг уламжлалаа хадгалж сэргээн засварлах тал дээр Харин ч Эрхуугийнхэн туршлага сайтай. Ялангуяа 40-50 мянгатын модон хучлагыг бетон хучлагаар солих туршлага сайн. Манайх шиг ашиг харж энд тэнд нь байшингуудад нух гаргаагуй хот шуу. Нух гаргангуут нь шууд нураагаад л хохирлыг нь телуулээд явсан.
Манайхан шиг барилга барихдаа орчмынх нь модыг булга татаад хаячилгуй, Харин ч арчлаад аваад улддэг. Орон сууц барингуутаа орчны тохижилтыг нь маш ендер тевшинд хийдэг. УБ-ынх шиг рекламдаж ажилладаггуй, хийсэн шиг хийгээд идсэн шиг идэж чаддаг. Хотоо ергежуулдэг болохоос манайхан шиг шавааралдуулаагуй. Тиймээс байрнуудын доторх зайг маш сайхан цэцэрлэгжуулсэн. Тэгж байж агаарын бохирдолтой тэмцэж байна. Монгол хун хэлэхээр энэ дарга нарын чих нь хулмайгаад, гадны гуйлгачин дуугарвал сортоох байхдаа.
Нийтийн тээвэр ийг тэнд дүүрэг дүүрэг нь өөрөө хариуцаж зохицуулдаг бололтой санагдсан. Райсовет гэдэг автобус олон байдаг ч маршрут нь ондоо байв. Иркутскийн нэг захаас нөгөө зах ороход автобусаар 15 минут орж байна билээ. Авах туршлага их бий.