sonin.mn

"Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний дэргэдэх Ээжүүдийн холбооноос 1000 ээжийн зөвлөгөөнд нэгдэхийг уриалж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус холбоо нь эхчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, монголдоо сайхан амьдръя гэсэн уриан дор тус зөвлөлгөөнийг  зохион байгуулахаар болсон байна. Энэхүү зөвлөлгөөний бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд бүх эхчүүд, эмэгтэйчүүдийг  дэмжин  хамтран ажиллахыг уриалав.

Тус зөвлөлгөөн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний санаачилсан хуулийн шинэчлэлийн үр дүн болон эхчүүдийн сэтгэлд хэр нийцсэн талаар судлан дүгнэлт хийн ирэх 11 дүгээр сард зохион байгуулах чуулганаараа төр засагт өргөн барих аж.

М.Үүрийнтуяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг