sonin.mn

БОНХЯ, Солонгосын КОЙКА байгууллагатай хамт­­ран “Уул уурхайн сө­рөг нөлөөллийг бууруулах менеж­ментийн чадавхийг бэх­жүүлэх” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавх­жуулах сургалтын төвтэй болно.

Түүнчлэн хоёр тал уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нө­хөн сэргээлтийн эрх зүйн орч­­ныг боловсронгуй бол­гох чиглэлээр хамтран ажил­лана.

Мөн уул уур­хайн ашиглалтаас нөхөн сэр­гээгдэлгүй орхигдсон газарт жи­шиг нөхөн сэргээлт хийх боломж бүрдэнэ. КОЙКА-ын буцалтгүй тус­лам­­жийн хүр­ээнд нийт 7.8 сая ам.доллорын сан­хүү­жилтээр төс­лийг хэрэг­жүүлэх юм.

Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон газарт нө­хөн сэргээлт хийх тех­нологи, чадавхи, сургалт, судал­гааны бааз бий болно.

Мөн эвдэрч, орхигдсон газарт нөхөн сэргээлт хийгдэж, хөрс, усны бохирдол арил­санаар хүн, малын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөл­өөлөл багасч, бохирдсон газарт хөрс, усны иж бүрэн нөхөн сэргээлт хийх жишиг тогтох аж.

Эх сурвалж: