sonin.mn

Финляндын нийслэл Хельсинки хотод саяхан зохион байгуулагдсан “Weekend” хөгжмийн наадмын дараа хамгаалагчид гудамжны хогоос 12 мянган евро олсон байна.

Хоёр хамгаалагч хог хаягдлыг шалган хөгжмийн наадамд оролцсон хүмүүс бичиг баримт, эд зүйлээ орхисон эсэхийг шалгах үүрэг хүлээсэн аж. Нэгэн хогийн савнаас олдсон бүсэлдэг паскийг шалгахад нэлээд хүнд байжээ. Цүнхэнд бэлнээр 12 мянган евро байсан гэнэ.

Хөгжмийн наадамд оролцогсдын хэн нэг нь цүнхээ гээснийг хамгаалагчид таамагласан байна. Хамгаалагчдын нэг нь “Бид мөнгийг тоолж чадаагүй.

Гэхдээ мөнгөний эзэн цүнхэнд нэгэн квитанци үлдээсэн тул бид түүнийг олж чадсан” хэмээн ярьжээ. Үнэнч шударга хам­гаалагчдыг байг­ууллагаас шагнахаар болсон байна.

Эх сурвалж: