sonin.mn

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын аялагчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд Өвөр Монголын ӨЗО-ны ойролцоо орших хоёр аймагтаа манай улс аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж Монголын аялал жуулчлалын салбарын дээд албан тушаалтан мэдэгдлээ.

“Манай яам тодорхой аймгуудад, тухайлбал, Дорнод болон Сүхбаатар аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байна” гэж Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэлэв.

Сайдын хэлсэнчлэн, тус хоёр аймаг нь Хятадтай хил залгаа оршдог бөгөөд олон адуу, олон төрөл зүйлийн шувуу бүхий өргөн уудам тал нутагтай юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг